Алтаргана-2000 Дорнод аймаг Дашбалбар сум. Монгол

June 27th, 2008  |  Published in Алтаргана наадам 288 удаа үзсэн

Дөрөв дэх Алтаргана их наадам 2000 онд Дашбалбарт болж Эрхүүгийн гэдэг Оросын баруун буриад, Улаан-Үдийн гэдэг БНБуриад улс, Агын буриадаас зочид төлөөлөгчид ирж оролцон нижгэр наадам болсоноороо түүхэнд домог болон үлдсэн. Дашбалбарын наадмын үеэр Алтаргана наадмыг зохион явуулах талаар зөвлөлдөж байх олон улсын хороог байгуулахаар эхлэн үүсгэсэн баримт бий. Эндээс Алтаргана их наадам маань Монголынхоо хилийг даван олон улсын Буриадмонголчуудын хүсэн хүлээсэн наадам болж анх дахь удаагаа Оросын Холбооны улсын Агын буриадад болохоор боллоо.

Tags: , , , , , , , , , , , ,

Алтаргана-1998 Хэнтий аймагБатширээт сум . Монгол

June 27th, 2008  |  Published in Алтаргана наадам 202 удаа үзсэн

Третий конкурс исполнителей бурятской народной песни проходил в 1998 году в Батшэрээт сомоне Хэнтэйского аймака. В качестве почетного гостя на конкурс был приглашен народный артист Монголии Д.Жаргалсайхан. В культурной программе конкурса активное участие принял детский ансамбль Агинской средней школы №1 “Зулуу наhан”. По предложению Д.Жаргалсайхана следущую <<Алтаргану>> было решено провести в 2000 году на малой родине –в Давбалбар сомоне Восточного аймака.

Tags: , , , , , , , , , , ,

Алтаргана-1996 Хэнтий аймаг Биндэр сум. Монгол

June 27th, 2008  |  Published in Алтаргана наадам 321 удаа үзсэн

Буриадмонгол зон түмний урлаг соёлын Алтаргана их наадам ийнхүү өртөөлөн эхэлж 1996 онд Биндэр суманд амжилттай болж өнгөрсөн. Энэ наадамд аймгийн Засаг дарга Балдандорж баавай маань өөрийн биеээр оролцсоон.

Гурав дахь Алтаргана их наадам 1996 онд Батширээт суманд болсон ба энэ их наадмаас эхлэн Монгол орны өнцөг булан бүрээс буриадмонголчууд маань уухайлан оролцож эхэлсэн. Эндээс л эхлэн дараагийн 4 дэх Алтаргана их наадмыг домог түүхт Дорнод аймгийн Дашбалбарчууд маань хүлээн авч чухамхүү олон улсын их наадам болох эх суурийн амжилттай тавьсан билээ.

Tags: , , , , , , , , , ,

Алтаргана-1994 Хэнтий аймаг Дадал сум . Монгол

June 27th, 2008  |  Published in Алтаргана наадам 352 удаа үзсэн

1994 оны аймгийн соёлын ажлын төлөвлөгөөнд Дадал суманд сайн дурын ардын авъяастнуудын дунд буриад дуу дуулаачдын тэмцээнийг зохион явуулахаар төлөвлөсөн байв. Тэр үед Дадал сумын Засаг даргаар Хуацай овгийн Галсаны Доржсүрэн, ИТХ-ийн нарийн бичгийн даргаар Хуацай Баатарцогтын Даваажаргал, Засаг даргын орлогчоор Ганхуяг миний бие, нийгмийн бодлогын түшмэлээр Чимиддоржийн Баярмаа нар ажиллаж байв.
1994 оны 3-р сарын эхээр Буриад дууны тэмцээнийг зохион явуулах болсон шийдвэр, төсөв хөрөнгийг нь орон нутгаас гаргах тухай аймгийн Засаг даргын албан тоот бичиг ирлээ. Сумын Засаг дарга уг албан бичгийг үзээд Засаг даргын орлогч болон сумын нийгмийн бодлогын түшмэл нарт ажлын төлөвлөгөө гаргахыг даалган цохлоо. Уг албан бичигт буриад дууны тэмцээнийг зохион явуулахад аймгийн төвийн “Суварга” ХК 30 000 төгрөгөөр ивээн тэтгэснийг дурьдсан байсан. Энэ компанийн захирал нь Дадал нутгийн уугуул Дашдаваагийн Дашдондог гэдэг шижигнэсэн залуу юм. Read the rest of this entry »

Tags: , , , , , , , , , , ,

Буриад судлалын академи

June 26th, 2008  |  Published in Буриад судлал 297 удаа үзсэн

ТАНИЛЦУУЛГА

Буриад ардын ёс заншил, түүх соёл, хэл, угсаатан судлалыг хөгжүүлэхээр сэтгэл санаа нийлсэн хэсэг эрдэмтдийн санаачилгаар “Буриад судлалын академи” үүсгэн байгуулж, 2008 оны 3-р сарын 5-нд хуулийн дагуу бүртгүүлж, ТББ-ын гэрчилгээ, тамга тэмдэгээ авч, хийх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлж

Академийн эрхэм зорилго

“Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол улсын иргэн судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын энэ чиглэлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, сурч боловсрох, эрдэм судлалын ажил эрхлэхэд туслах ба мөн буриадын түүх, хэл соёл, угсаатан, зан заншил, аман болон утга зохиолыг шинжлэх ухааны аргазүйн үүднээс сурвалжлан цуглуулж, судлан тодорхойлох, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино”

Үйл ажиллагааны чиглэл

1. Буриадын түүх, угсаатны зүй, хэлбичиг, утга соёл, бөө, шашин соёлын талаарх судалгааг явуулж, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох,
2. Буриад монголчуудын түүх соёлын талаарх мэдээллийг цуврал сэтгүүл, сонин, бусад мэдээллийн хэрэгслүүдээр хүргэх, мөн сургалт, соёлын өдөрлөг зохион байгуулах,
3. Гадаад орнуудад амьдарч байгаа буриад монголчуудтай утга соёлын харилцааг тогтоон хөгжүүлэх,
4. Буриадын түүх, угсаатан, соёл, урлаг, шашин, бөө, хэл зохиолын чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах,
5. Гадаад болон монголд амьдарч байгаа буриад монголчуудын аж амьдрал, ахуй соёл, түүх угсаатан, аман билгийн талаар эрдэм шинжилгээний экспедиц, аялал зохион байгуулах,
6. Буриадын оюуны соёл болох Вагиндра үсгийн өв санг судлаж, вагиндра бичгийг эрдэм шинжилгээний ажилтнуудад зааж сургах, сурталчилах,
7. Буриадын түүх, угсаатны зүй, аман болон утга соёлын бүтээл, ховор ном, дурсгалуудыг хэвлэж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах,
8. Буриадын зан заншил, уламжлалт ёс дэг, өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, таниулах,
9. Буриад ардын язгуур урлагийг судлах, сурталчилах, энэ үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстэй хамтран ажиллах
10. Буриадын үндэсний спортыг судлах, сурталчилан дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах
зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулна.

Академийн бүтэц зохион байгуулалт

Удирдах зөвлөлийн дарга: М.Одмандах /доктор /Ph.D/
Удирдах зөвлөлийн гишүүд: Г.Гантогтох /доктор /Sc.D/, профессор/
Г.Цэрэнханд /доктор /Ph.D/, профессор/
Г.Батцэрэн /доктор /Ph.D/, дэд профессор/
Б.Ширнэн /доктор /Ph.D//
Р.Чүлтэмсүрэн /доктор /Ph.D/, дэд профессор/
Д.Ариунаа /докторант/
Б.Ууганбаяр /магистр/
Ерөнхийлөгч: М.Одмандах /доктор /Ph.D/
МУБИС-ийн МоСС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш, хэлбичгийн ухааны доктор /Ph.D/
Утас: 99866572
Э-майл: hohchono@yahoo.com
Гүйцэтгэх захирал: Б.Чинзориг /магистр/
Нарийн бичгийн дарга: П.Нармандах /магистр/
МУБИС-ийн МоСС-ийн Уран зохиолын тэнхмийн багш, утга зохиол судлалын магистр
Утас: 99972729

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБ дүүрэг, Бага тойруу – 14,
МУБИС-ийн хичээлийн “А” байр, 307 тоот өрөө.
Утас: 976-11-326165

Буриад Судлалын Академийн салбар

Хэл, зохиол судлалын салбар
Г.Гантогтох – МУИС-ийн Хэлшинжлэлийн тэнхмийн багш, хэлбичгийн ухааны шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор
Утас: 99919604
Түүх, угсаатан судлалын салбар
Б.Ширнэн – Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэлшинжлэлийн ухааны доктор /Ph.D/
Утас: 99178542,
Э-майл: shirnen05@yahoo.com
Соёл, урлаг судлалын салбар
Г.Батцэрэн – СУИС-ийн багш, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, дэд профессор
Утас: 99786210
Гадаад харилцаа хамтын ажиллагааны салбар
Б.Дашням – Монгол Олон Улсын Дээд Сургуулийн багш, генетикийн ухааны доктор, профессор
Утас: 95752985
Эх бичиг, сан хөмрөгийн салбар
Б.Чинзориг – Буриад Судлалын Академийн Гүйцэтгэх захирал, түүхийн ухааны магистр
Утас: 99127013

Tags: , , , , , , , , , ,
Page 7 of 7« First...34567