July 2nd, 2008 |
Published in
Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг 367 удаа үзсэн
Нялхсыг угтах зан үйл нь буриад туульсад төрсөн гарсан тоонотыг нь хэдий цагт, хаана, аль зүгт, ямар газар гэдгийг нарийн дурдаж өгүүлсэн байдаг. Аламж мэргэн туульд: “Урайни уриндоло урин сагай түрүүндэ лө газаада ехэ далайяа гарим дээрээ түрэбэ, газар ехэ дайдаяа гүрүм дээрээ түрэбэ. Зүүни хаани зүгтэ лэ зүгэй хани дайдада гушин хаани гурьбида гурбан сэеын булууда түрэн гаран яргабала” (Урьдын урд цагт урин цагийн эхэнд гадаад их далайн эрэгт, газар их дэлхийн өнцөгт зүүний хааны зүгт, зүгийнхэний тэнд гучинхан толгодын дунд гурван цэгийн бэлчирт төрөн гаран жаргав гэнэ) гэх мэтээр тодорхой заасан. Буриад зон унасан газар, угаасан ус,хүй дарсан хөх чулуугаа тоонот хэмээн нэрлэж насан туршдаа сүслэн санаж явдаг заншилтай. Туульд энэ сэтгэлгээ тусч хаа явсан газраа алдар нэрээ хэлэхдээ төрсөн гарсан тоонотоо дурдан хэлж байдаг.
Хүүхэд олж жирэмсэн боллоо гэхийг туулийн хэллэгээр “Алтан Шиэбшүүр хатани урда hайхан хормойнь үргэлдэжэ байба ла, хойто hайхан хормойнь hанжалдажа ороболо. hууха сагаа ерэхэдэ ороо үргөөр заhажа дэрэеэ үндэрээр табижа Ёолон ёогшон хэбэтэбэ лэ” гэж Осоодор мэргэн туульд гардаг. Хүүхэд тосож авч байгаа зан үйл “Үе сагаан үбhэ үтэр түргэн абша үхинэй хүйhэ хүндэбэ. Улаан утаhаар уяба” гэж Хаан Сагта абхай туульд гардаг.
Буриад туулийн хэллэгээр мэндлэх, төрөх, гарах гэсэн үгийг “Мүн бэеэ бэелбэ мүхэреэн шарай шарайлаба” гэж хэлнэ. Бас энэ хэллэгийн нөгөө нэгэн утга нь туулийн баатар ямар нэгэн юманд хувилсан байгаад эргэж биедээ тохорвол мөн ингэж хэлдэг.
July 2nd, 2008 |
Published in
Буриад судлал, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 259 удаа үзсэн
Буриад Гэсэрийн туульд: “Боржон хангай боhогынь боггүй арюунаар алхажа хаан амараар амаршалба, хатан мэндээр мэндэшэлбэ. Толгой гурбан тэнгэришүүл баруун гараар золгожо бардам хүүрээ хэлсэбэ, ута гараар золгожо уран хүүрээр ушарба” гэж байдаг нь мэнд хүндийн зан үйл тодорхой, үг хэллэг яруугийн жишээ мөн. Хаан амраар амарчилж, хатан мэндээр мэндчилэх гэдэг төрт ёсны мэндчилгээ. Буриад монгол зоны заншлаар эр хүний амар амгаланг Амар мэндэ хэмээн амарчилж, эмэгтэй хүнийг мэнд ээ гэж мэндчилдэг. Осоодор мэргэн туульд: Хаан мэндээр мэндэшэлбэ хатан дорообоор дорооболбо гэсэн хэллэг байдаг. Хатны бие лагшин эрүүл мэндийг нь асууж байгаа хэвшмэл хэллэг. Буриад аялгуунд мэндэ дорообо гэсэн хоршоо үг байдаг. Дорообо гэдэг нь орос хэлнээс орсон здоров гэсэн үгийн буриад дуудлага юм. Ёоро Ёншоолой туульд: Үбэр мэргэн эсэгэмни Амар hайн ябана гүт гэж элбэрэлт мэндчилгээгээр мэндэлдэг. Аламж мэргэн туульд: Мэтэр гэсэн биеэрээ хадам баабай мэндэ! гэжэ мэндэшэлжэ оробол даа Хадам эхэ мэндэ! гэжэ хадам эхэеэ мэндэшэлжи байбал даа. Хэмээн ёст мэндчилгээгээр мэндэлдэг. Буриад зон айлд орохдоо эхэлж бурханд мөргөөд гэрт байгаа хүн бүхнийг нэг бүрчлэн хандаж мэндчилээд, адуу мал сүрэг мэндэ гэж сурдаг заншилтай билээ.
July 2nd, 2008 |
Published in
Буриад судлал, Нийгэм, Сонирхолтой өгvvллэг 244 удаа үзсэн
Буриад зон эрт урьд цагаас эхлэн үлгэр туульсыг зохион хайлж, үеэс үед уламжлан иржээ. Буриад ардын туульс цаглашгүй арвин бөгөөд судалгааны хэрэглэгдэхүүн болон судлагдсаар эдүгээ зуу гаруй жил болжээ. Гэсэн хэдий боловч судалж амжаагүй зүйл асар арвин байна. Үүний нэг нь буриад туульс дахь зан үйлийн уламжлал юм. Гэтэл буриад туульс буриад зоны аж төрж ирсэн ёс заншил, зан датгал, хэв суртал, зан үйлийг үе үеэр нь үргэлжлүүлэн өвлөн хадгалж дархалсаар иржээ.
Буриад туульс дахь зан үйлийн уламжлалыг авч үзэхэд төрт ёсны зан үйлийн уламжлал, аж төрөх ёсны зан үйлийн уламжлал, мөргөл залбирлын зан үйлийн уламжлал бүрэн цогцолжээ.
Төрт ёсны зан үйлийн уламжлал. Төрт ёс гэдэг тухайн үндэстэн ястны түүхэнд оршин тогтнож эмхлэн байгуулсан төр засаг, омог овгийн байгуулал, барьж хэрэгжүүлсэн хууль цааз, хэв журам, заншиж тогтсон зан заншил, хүндэтгэж бишрэн дагадаг захирч захирагдах ёс зэргийг агуулсан хүн зоны харилцааны уламжлал шинэчлэл юм.
Төрт ёсны зан үйл нь ёсыг ёслон төрийг төрлөн, уулзаж учран харилцахдаа хэрхэх хийгээд хүндэтгэн найрсах ба нэр хүнд ёс журмаа сахих, ачлал тус, өршөөл нигүүлсэл халамж хайр, гэсхээл цээрлэл тэргүүтнийг агуулсан хүмүүсийн харилцааны соёл юм. Буриад туульсад төрт ёсны уламжлал маш арвин байгаа бөгөөд буриад Жангарын туульд: Түрэ гэжэ түбхыжэ ёhо гэжэ ёдойжо hууба ха (төр хэмээн төмбийж ёс хэмээн ёмбойж суув гэнэ) гэж өгүүлжээ. Ёоро Ёгшоолой туульд туулийн баатар Ёоро Ёгшоолой Харалтуу мэргэн хааны охиныг гуйхдаа борвин дээрээ бохилзон, тахим дээрээ тахилзан хүндэтгэн найрсаж байна. Ёоро Ёгшоолой баатар хүнийхээ нэр хүнд, шударга ёс, журмыг сахиж хүнд хүчир нум сумаа тосож угтсан хүнд өгөлгүй, хүргэн хүүгийн ёсыг дагаж морио бариулалгүй, төв шударгын ёсыг дагаж босгон доор хөндлөн хэвтсэн хүнээс жийрхэлгүй дээгүүр нь алхаад, хааны харцнаас далдиралгүй орж ирж байна. Осоодор мэргэн туульд хүч бяд муутай амьтдыг хүчтэний савраас аварч хожим ач тусыг нь хүртдэг. Айдуурай мэргэн туульд Агуу ногоон дүүхэй албат зондоо Заха ёhоо харыт, Түрэ ёhоо hахийт гэж чандлан захиж хэлдэг. Алтан шагай хүбүүн туульд: өөрийг нь харваж алсан Ёргоодой мэргэнийг Алтан шагай мэргэн мориныхоо ачаар ахин амилаад байхдаа өршөөн нигүүлсэж мөнхийн усаар амилуулаад анд нөхөд болдог. Ёоро Ёгшоолой туульд: Адуу малдаа эзэн болсон эрэмгий шаламгай мангасын охиныг хайрлан халамжилж их хатнаа болгож авдаг. Аламж мэргэн туульд: Харын ихээр хардаж борын ихээр бордсон Хар, Шар зутан хоёр авгаа гэсгээн цээрлүүлдэг. hайдар Буйдар туульд: Хоёр дүүгээ хорлосон hарьял гоохон эгчээ морины сүүлнээс чиргүүлж цээрлүүлдэг гэх мэт төрт ёсны зан үйлийн үйлдлийг өгүүлсэн өгүүлэмж гэвэл далай баян.
Буриад ардын баатарлаг туульс дахь зан үйлийн төрт ёсны уламжлалыг мэнд хүндийн, нялхсыг угтах зоог шүүс хүндэтгэлийн, найр наадмын, хурим тойн зан үйл, үг хэллэг хэмээн авч үзэв.
Шарайд Г.Гантогтох
Буриад Судлалын Академийн
Хэл, зохиолын салбарын эрхлэгч,
МУИС-ийн багш, доктор /Sc.D/,
профессор
July 2nd, 2008 |
Published in
Категори байхгүй 333 удаа үзсэн
Эртний дундад зууны үе, тухайлбал, VI зууны дунд үеэс манай эриний II мянган жилийн эхэн хүртэл Байгал далайн эрэг хавийн нутаг хоёр талаараа курыхан, байырк /байегт/ турк угсаатанд эзлэгдсэн байжээ. Эднүүс бичиг үсэгтэй, янз бүрийн гар урлал хөгжүүлэн амьдарч байсан хэдий ч аж ахуйн үндэс нь хагас нүүдлийн мал аж ахуй байв.
Чингэс хааны үед Баргажин Түхэм гэдэг нэрээр Байгалын эргэн тойрны нутаг дэвсгэрийг тэмдэглэсэн төдийгүй турк хэлтэй курыханууд дайжин явсны дараа ойн монголчуудын угсаатан нүүдэллэн ирж суурьшсан байдаг. 1201 оны үед Баргажин Түхэм гэдэг омог угсаатан үүсч бий болсон тэгээд нэгдсэн улсад захирагдах болсон гэж бий. Харин буриадын ард түмний түүхийг зөвхөн XVI зуунаас эхэлсэн гэж түүхийн ухааны доктор Б.Р.Зоригтуев үзсэн байдаг. (1)
XVII зууны эхэнд Байгал хавийн үндсэн угсаатан дараах байдлаар суурьшин нутаглаж байжээ. Ангар, түүний булан тохойгоор Булагадууд, Эрхүү, Хито, Цагаан голын бараан, зүүн, өмнө хөндийгөөр нь хонгодорууд суурьшсан байна. Лена мөрний дээд хэсгээр эхирит угсаатан, Байгалын өмнөх Үд голоор хорьчууд, Хилго голоос зүүн тийш Халхын нутаг дэвсгэр эхэлж байжээ.
Хорьчууд нь бүх буриад угсаатны нэгэн адил нүүдлийн мал аж ахуй, ан гөрөөг эрхлэн, амьдралын хэв маяг тогтворгүй, нутаг байнга сэлгэн Read the rest of this entry »
July 2nd, 2008 |
Published in
Сонирхолтой өгvvллэг, Эргэн дурсахуй 195 удаа үзсэн
1. Мунгал-Монголыг тэр үеийн бичиг баримтад мугал, мунгал гэх мэтээр бичдэг байсан нь тэр бичиг үйлдэгчид бичиг номд маруухан байсантай холбоотой байж мэднэ.
2. Брацкий-Ангарын эхин хавийн эхирис, булгад мэтийн монгол овог аймгуудыг “брацк, брат, братские люди” гэж нэрлэж байв.
3. Острог-шивээ, бэхлэлт, Оросууд Ангар мөрний эхнээс аваад Эрхүү гол, Баргажин, Сэлэнгэ, Үдэ гол гэх мэт газарт хэдэн арван острог байгуулан дорно зүг ахисаар бүр зүүн хязгаарын Нэрчүү гол дээр острог байгуулжээ.
4. Воевод-мужийн ноён, мужийн цэргийн захирагч
5. Сажен-алд, дэлэмтэй дүйх уртын хэмжээ
6. Инородец-орос бус харь төрлийн гэсэн утгатай гадуурхсан өнгө аястай үг
7. Нерчинский договор-Большая Советская энциклопедия. XVII боть.
8. Кяхтинский договор-мөн тэнд XIV боть.
9. Засуул-Оросын хасаг цэргийн есаул гэдэг цолын уугуул дуудлага нь
10. Тэмдэг тавьсан “бичигт цагаан чулуу” хаана байгаа нь тодорхойгүй. Хилийн шугам болгохоор сонгосон газарт тэмдэг тавьсан бол ганц газар тавиагүй байх ёстой. Хэрвээ тийм аваас “бичигт цагаан чулуу”-ны нэг нь Улзын голын хойт биед орших Доргон толгойн оройд байгаа байх.
11. 1921 оны хавар Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Автономит Буриад-монгол муж байгуулагджээ. Түүнд нийт 110000 хүн амтай Ага, Баргажин, Хори, Чикой (Сүх гол) аймгууд багтаж байв. Мөн тэр жилийн 10-р сард ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд хоёр дахь1921 оны хавар Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Автономит Буриад-монгол муж байгуулагдав. Түүнд багтсан Түнхэн, Бохан, Алайр, Эхирид-Булгад, Сэлэнгэ аймгуудын нийт 185 гаруй мянган хүн амын 70 % нь буриад байв.
12. 1922 онд иргэний дайн дуусч, АДБНУ-ыг татан буулгаад ЗСБНХОУ-д нэгтгэсний дараа Буриадын ард түмний хүсэлтээр 2 автономит мужийг нэгтгэн Зөвлөлт Социалист Автономит Буриад Монгол Улс байгуулах зарлигийг ЗСБНХОУ-ын Төвийн Гүйцэтгэх Хороо 1923 оны 5-р сарын 30-ны өдөр гаргажээ. Түүнд Түнхэн, Бохан, Алайр, Эхирид-Булгад, Хори, Троицкосавск, Баргажин, Ага аймгууд, Дээд Үдэ үезд багтаж байв. Аймгууд хошуудад, үезд волостид хуваагдаж байв. Буриад улсын Засгийн газар, гэгээрэл, эрүүл мэнд, хууль зүй, дотоод явдал, газар тариалан-хөдөө аж ахуй сангийн яамд байгуулагдав.
13. “Как исчезла единая Бурят-Монголия” (1937 и 1958), Улан-Үдэ, 2004-“Нэгдмэл Буриад-монгол улсыг хуваасан нь”, нүүр 112.
14. Мөн тэнд, нүүр 33.
15. “Бурятия” сонин 1997-03-17.
16. КГБ-Улсыг аюулаас хамгаалах хороо, манайхаар Дотоод явдлын яам.
July 2nd, 2008 |
Published in
Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг, Эргэн дурсахуй | 1 Comment 380 удаа үзсэн
1727-1728 он ганц Шилдэй зангид гай түйтгэр учруулсан төдийгүй нийт нүүдэлчин монголчуудад, хүчирхэг хөрш нартаа хуваагдан бусдын эрхшээлд түмэн зовлон эдлэхийн эхлэл болсон жил байлаа. Энэ бол хаант Орос, Манж Чин улс хоёрын хооронд хил тавьсан жил байлаа.
XVII зууны эхнээс ойн мод шиг олон орос хүмүүс Уралын нурууг даван Сибирь нутаг руу нөмрөн орж, улмаар Байгаль далай хүртэл тархан, Буриадын нутагт хүч түрэн ороод, тэр нутгийн нүүдэлчин “мунгал”1-уудын газар нутгийг булаан эзэмшиж суурьшсан нь тодорхой. Энэ үеэс эхлэн буриад зон “Ойн модон олон гү. Ород мангад олон гү” гэж ярилцах болжээ. Энэ нь буриад зон Орос гүрэнд “сайн дураар нэгдсэн” хэрэг байлаа гэж түүхийг гуйвуулан, “Буриадууд Орост сайн дураар нэгдсэний 300 жилийн ой!?” хэмээн сүржигнэж байсан нь саяхан. Тэгвэл энэ бол худлаа гэдгийг батлах баримт “Буриадын түүхэнд холбогдох баримт бичгүүд”-эд (“Сборник документов по истории Бурятии. XVII век”. Улан-Үдэ, 1960) өдий төдийгөөрөө байна. Жишээ болгон ганц хоёр баримт дурдъя: Тавьтын ноён П.Зарубины Ангар мөрний цаадах Брацкийн2 нутагт 1651-1653 онд дайтсан тухай илтгэл бичигт “Өчүүхэн барлаг намайг цэрэг аваад Лена мөрний эхэн хавийн галт зэвсэг бүхий албаны хүмүүстэй хамт Брацкийн дуулгаваргүй нутгуудыг эрхэндээ оруулаад, тэндэх мунгалын тэрсүүд тайж нарыг миний хүчирхэг мутарт захируул… гэснийг ёсоор болгов” гэсэн бол атаман Иван Похабов илтгэлдээ “Брацкийн тайж нар эндэх острогоос3 урваад албат нартайгаа хамт Мунгалууд руу нүүн одлоо” гэжээ.
Мөн Енисейн воевод4 В.Е.Голохвастов Цагаан хаан Алексей Михайловичид 1666 оны 8 дугаар сарын 14-нд илгээсэн өргөх бичигтээ “Эрхэм дээдэс Таны өчүүхэн барлаг миний бие Баргузинд острог байгуулаад тэндээсээ тавьтын ноён Гаврилка Ловцовт 16 цэрэг, хөлсний 3 цэрэг захирсан аравтын ноён Оська Васильевыг өгөөд, бас хааны сан Read the rest of this entry »
July 2nd, 2008 |
Published in
Сонирхолтой өгvvллэг 237 удаа үзсэн
а) Өдгөө Улаанбаатар хотноо амьдарч байгаа Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул өндөр настан Моотгон харгана Балжирын Цэгмэд (1910 онд төрсөн) ийн ярьж байна. “…Манай харганын Дашийн Лодойсамбуу гэжэ ганса бэе лама байгшаhэн. Манайхан газаагаа нэгэ Read the rest of this entry »
July 2nd, 2008 |
Published in
Сонирхолтой өгvvллэг 179 удаа үзсэн
Алдарт жуулчин Марко Поло Хубилай хааны үед “Хаан язгууртан буюу өөрөөр хэлбэл Чингис хааны төрөл угсаатан” нарын цэгээ ундаанд зориулагдсан “зөвхөн гүү нь түм гаруй байдаг”. Уул цагаан адуун сүргийг тусгай малжиж байжээ. Цэгээ, тараг, хоормог умдаан нь монголчуудын хамгийн гол, хамгийн чухал умдаа, хоол болсоор ирсэн юм.
Монголын хаант төрийн үед ч ард, цэргийн амуу хүнсний хөмрөгт цэгээ, тараг тэргүүн байрыг эзэлж байсан ажээ. Харъяат олон аймаг улс, албат боолоосоо алба татвар авахдаа ч гүүний (цэгээний) гайлийг чухал нэгэн зүйл болгодог байжээ21. Хэмээн тэмдэглэсний дотор “Чингис хааны төрөл угсаатан” гэдэгт хоричууд яахын аргагүй холбогдоно. Үүнтэй өмнө дурьдсан оросын эрдэмтний үг ч уялдаж байна.
1200-аад оны дундуур Монголын эзэнт гүрнээр зорчсон Гийом де Рубрук “…Эхнэр, хүүхнүүдийн талын зүүн хатавчинд үхрийн дэлэнгээр хийсэн… дүрс бий. Тэр бол үнээ саадаг эмэгтэйчүүдэд зориулагдсан аж. Учир нь гэвэл тэдэнд л үнээ саах ажил ноогддогийнх буюу. Эрчүүдийн талын нөгөө хатавчинд гүүний дэлэнгээр хийсэн өөр нэгэн дүрс бий. Тэрийг эрэгтэйчүүдэд хандуулах агаад шалтгаан нь гэвэл тэд гүү саадаг ажгуу…эрчүүд нь… адуу манаж гүү саах бүлгээ… мөн айргаа бүлж, айраг агуулах хөхүүр үйлдвэрлэдэг”22 хэмээн тэмдэглэжээ. Эдгээр дүрсүүд нь өнгөц харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарийг заах мэт боловч цаад утгаараа сүү саалийг харж хандаж, тэтгэж байдаг сахиусан тэнгэрийн төлөөлөл болсон онго шүтээнүүд ажээ. Рубрукээс эшилсний учир гэвэл яг ийм дүрсүүд (сахиусууд) буриадад бас байсан бололтой. Үүнийг хойно өгүүлэх Өвөр монголын өндөр настан Онтон буюу гэрэлчулуун гуайн дурсамж яриа нотолж байгаа юм.
Дээрх тэмдэглэлээс үзвэл гүү саана, айраг бүлнэ гэдэг нь эрчүүдийн хийдэг хүчир ажлын нэг байсан нь ойлгогдоно.
Плано Карпини, Вильям Рубрук нар ч гэсэн монголчууд зундаа Кумис буюу гүүний сүү хэрэглэдэг тухай тэмдэглэсэн байдаг. Эндээс Кумис гэдэг үгийг анхааралдаа авах нь чухал гэж бодно. Энэ тухай хойно үг хэллэгийн хэсэгт өөрийн санал бодлоо хэлэе.
Байгал орчмоор аялсан угсаатны зүйч Георги Иоган-Готлибын 1775 онд бичсэн “Орос гүрнээр хийсэн аялалын тэмдэглэл” хэмээх номондоо буриадын амьдрал, аж байдлын тухай чухал мэдээ үлдээснийг эш болгож буриадын эрдэмтэн В.А.Михайлов бичихдээ:
“…Буриадын мал аж ахуйн үндсэн салбар нь адууны аж ахуй байсан бөгөөд тэд адуунд асар их сэтгэл гаргаж арчилж малладаг байсан юм. Тэд адууны тоо толгойг хэзээ ч хязгаарлаж байгаагүйгээр барахгүй, харин ч хэмжээ хязгааргүй өсгөхийн төлөө зүтгэдэг байлаа. Тэд адууны махаар арааны шүлс асгарам амтат хоол хийж, сүүнээс нь айраг (цэгээ Д.Х.), архи, бяслаг гаргаж, арьсаар нь гутал хувцас, тоног хэрэгсэл үйлдэж, ясыг нь нум суманд хэрэглэж шөрмөсөөр нь утас бэлтгэж, дэл сүүлээр нь дээс томж уяа оосор болгохоос өгсүүлээд хомоолыг нь хүртэл хонь хургандаа дэвсэх, хоногийн түлш болгох зэргээр адууны ашиг шимийг алдахгүй ашиглаж чаддаг ард түмэн байлаа”23 гэж бичсэн нь адууг эрхмээс эрхэмд үзэж байсны гол гогцоо нь үүнд байсныг харуулна. Түүний дото цэгээний ач холбогдлыг дэлгэрүүлж дурьдвал бүхэл бүтэн ном болох нь ойлгомжтой учир үүгээр хязгаарлая. Үүнээс гадна буриадууд гүүний цэгээгээр тогтохгүй, бусад монгол угсаатны хийдэг бүхий л төрлийн айраг, цэгээ хийж байсан мэдээ бас байна. Тухайлбал, дээрх И.Георги “Буриадууд хониныхоо сүүг гүүний болон ингэний сүүтэй хольж ба эсвэл тэр хольцоо нэрж архи гаргадаг”24 гэж тэмдэглэсэн болон энэ товхимолын оршил хэсэгт дурьдсан эрдэмтэн А.Оюунтунгалагийн бичсэн зэргээс үзвэл буриадууд бүх малаа саадаг бас бэсрэг цэгээ хийж чаддаг байсныг харуулж байна.
July 2nd, 2008 |
Published in
Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг 330 удаа үзсэн
1. Үлгэр, туульсаас:
а) Буриадын “Аламж Мэргэн” баатарлаг туульст:
“Хадам баабай байналта,
Тандашье ерэhээр
Гашуун идеэ үгэйльби,
Хүрүнгүhөөш уухам!”11 (Хадам аавындаа ирснээс хойш гашуун идээ амссангүй, хөрөнгөнөөс чинь хүртэе). Уг туульд хөрөнгөнөөс гадна сав (хөхүүр), бүлүүр гэх мэт цэгээний холбогдолтой нэр томъёо олон гардаг. “Аламж мэргэн” туульс бол эхийн эрхт ёсны үеийн ардын бүтээл болох учраас цэгээг мөн тэр үед л хийж байсныг гэрчилнэ.
б) “Харалтуур хаан” туульд:
“…Туяа татама үнгэтэй
Толо татама шарайтай
Толодонь тогоо нэрэмэ,
Гэрэлдэнь гүү hаама…”12 гэсэн бий.
Энд гэрэл гэгээнд нь сүү саамаар гэж хэлж байгааг нь бодит үйлийн тусгал байж таарна, өөрөөр хэлбэл гүү сааж цэгээ эсгэж, тогоо нэрж байсныг шууд хэлж байна.
2. Ерөөл магтаалын зүйлээс:
Гүүний сааль сүүг ашигладаг байсан тухай мэдээ угсаатны зүйч Д.Чойжилсүрэнгийн 1958 онд Буриадын эрдэм-шинжилгээний хүрээлэнгээс сийрүүлж авсан “Шувуун ирэхүйд даллага авахын судар оршив”13 нэрт нэгэн бяцхан товхимол бий. Энэ нь өдгөөгийн товчоор хэлж заншсан шувууны даллагын буриад хувилбар ажээ.
Энэ нь мөн дээрх зохиогчийн 1956 онд Булган аймгаас олж авчирсан Read the rest of this entry »
July 2nd, 2008 |
Published in
Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг 195 удаа үзсэн
Ò¿¿õèéí “äàëàéí” çàõ çóõààñ…
1. Монголчууд манай эринээс 200-300 жилийн өмнө үеэс айраг (цэгээ) нэрт, ариун чанарт эсгэлэн ундааг хэрэглэсээр эдүгээ үеийг хүрч ирсэн түүхтэй билээ. “МЭӨ III мянганы 2-р хагаст төв азийн эртний нэрд гарсан томоохон аймгийн нэг Хүннүчүүд эсгэсэн ундаа айргийг гүүний сүүгээр бэлдэж байсан тухай тэмдэглэсэн байдаг”3 Эндээс үзвэл өвөг монголчуудын үеэс энэхүү эсгэлэн ундааг хийж байжээ.
Одоогийн бидний нэрлэж заншсан буриадууд (анхны нэр нь биш ч байж магадгүй Д.Х.) өвөг монгол угсаатан мөн гэдэгтэй санал нийлэхээр барахгүй өвөг монгол угсаатан гэдгийг зөвхөн Хүннүгээр хязгаарлахаа больж бүр цаана харж, судалж, бичих эрдэмтэд ч гарч ирж байна. Хори буриад гэдгийн хори гэдэг нэр нь Хоридой мэргэний нэрнээс үүссэн нэр бус өвөг монгол угсаатан болох Тигр, Евпрат мөрнөөр 4-6 мянган амьдарч асан Сүмэр (Шумер) нарын нэг салбар Хорад буюу Хор монгол гэдгийн хор юм гэж үзвэл хори буриадууд өвөг монгол угсаатны нэг болох нь тодорхой. Үүнээс үзвэл цэгээг хоричууд хийж байсан байхаас зайлахгүй. Өмнөх өвөг дээдэс нь цэгээ хийж байсан болоод л Хүннү нар хийж байсан байж таарна.
Оросын нэгэн эрдэмтэн, Хубилай хааны үед хааны ордонд цагаан гүүний сүүг хааны удам угсааныхан, түүний дотор хоричууд уух эрхтэй байсан тухай бичсэн байдаг ажээ. Энэ бол Хубилай хаан хоричуудтай урьдын цагт удам угсааны холбоотой байсныгаа дурсхан хүндэтгэсний илэрхийлэл мөн.
МНТ-ны 28-р зүйлд “Бодончар харцагаа тавин өдөр бүр, тэр айлд очиж цэгээ гуйж уугаад…”4, 31-р зүйлд “…тэд иргэн өгүүлрүүн өдөр нэгэн иргэн манд ирж эсэг ууж одно”5 гэх Read the rest of this entry »