Буриад болон Монгол улсын эрт эдvгээгийн харилцааны тойм

November 23rd, 2008  |  Published in Буриад-Монголын түүх, Категори байхгүй, Мэдээ мэдээлэл, Нийгэм, Сонирхолтой өгvvллэг  |  2 Comments 1,631 удаа үзсэн

Буриад болон монголчууд нь єнє эртнээс харилцаатай угсаа гарал нэгтэй ахан
дvvс билээ. Энэ хэсэгт буриад ба монголчуудын харилцааны хооронд гарч
байсан vйл аывдлын тоймоос єгvvлье. Тухайн цаг vеийн улс тєрийн байдлаас
болж хил орчмын бурайд-монголчууд шилжин нvvдэл хийх явдал их байжээ. Read the rest of this entry »

Tags: , , , , , , , , , , ,

Буриад Монголчуудын гарал vvсэл

September 10th, 2008  |  Published in Категори байхгүй  |  5 Comments 1,953 удаа үзсэн

Буриад Монголчуудын гарал vvсэл язгуурын тухай өөрсдийн нь тvvхэн баримт, сурвалж бичиг, угийн бичгvvд нь гол төлөв XIX, XX зуунд бичигдсэн байна. Энд юуны өмнө буриадын өөрсдийн бичсэн тvvхийн баримтаас vзье. Эмч багш Сахийн 1845 онд бичсэн хори буриадуудын тvvх, ахлагч лам Цэвээний 1843 онд бичсэн тэмдэглэлvvд нь тvvхийн баримтаас нэлээд баялаг юм.

Хори буриадуудын тvvхийн тухай, соёл боловсролын тvvхийн талаар Т.Тобоев, В.Юмсvнөв, Ш.Н.Хобитуев нар сонирхолтой тvvхэн бичгvvдийг XIX зуунд зохиожээ.
Мөн Ломбо-Цэрэнөв, Д.Гэмпилөв нар Сэлэнгийн буриадын тvvхийг бичсэн байна.

Ах дvv Цэдэнжав, Николай Сахаров нар 1869 онд Баргужины тvvхийг тус тус бичжээ. Буриадын уг язгуурын тууж, угийн бичгийн тухай ахмад эрдэмтэн доктор Ц.Б.Цидэндамбаев “Буряцкие исторические хроники и родословние” (Улан-Yдэ, 1972 он) хэмээх номондоо дэлгэрэнгvй бичжээ. Read the rest of this entry »

Tags: , , , ,

Буриад ардын “Хууяа шил” дууны судалгааны зарим асуудалд

September 10th, 2008  |  Published in Категори байхгүй  |  5 Comments 1,649 удаа үзсэн

М.Одмандах – МУБИС-ийн МоСС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш, доктор /Ph.D/,

Буриад Судлалын Академийн Ерөнхийлөгч

Хураангуй / Абстракт

Хори, агын буриадуудын дунд өргөн тархсан “Хууяа шил” хэмээх дуунд ах дүү хоёр анчны эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлэх ба монгол ардын харилцаа дуу “Шалзат баахан шарга”-ын нэгэн хувилбар мөн бөгөөд буриад ястны амьдралын хэв маяг, зан заншил, сэтгэлгээний онцлог, өөрчлөлтийг тусгасан байгаагаараа өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой байна.

Энэ өгүүлэлдээ уг хоёр дууг судалсан судалгааны тоймыг гаргаж, мөн халх, буриад хувилбаруудыг харьцуулан, ижил болон ялгаатай талыг тодруулахыг хичээсэн болно.

Түлхүүр үг

Монгол ардын уртын дуу, харилцаа дуу, “Шалзат баахан шарга”, “Хууяа шил”, “Хааяа шил”, “Хуйяа шил”, хоричууд, халхчууд, шинэхээн буриад, дууны хувилбар, “Шар цоохор буга”, “Шар шилийн Гүнзэд”. Read the rest of this entry »

Tags: , , , , , , ,

Буриад сур

September 10th, 2008  |  Published in Категори байхгүй  |  1 Comment 2,412 удаа үзсэн

Буриадууд эрт дээр vеэс эвэр элэгт нум хийж, гєрєєс араатан авлаж, сур харван тэмцэлдсээр иржээ. Vvнд нум хийхдээ их биеийг хусаар vйлдэн хэдэн vе шєрмєсєєр нааж, уян харимхай чанарыг нь хадгалахын тулд хайнаг мэт амьтдын эврээр элэглэн хийдэг байжээ. Зарим судлаачдын бичсэнээс vзэхэд элгэнд бас буга хандгайн эвэр хэрэглэдэг газар нутаг байсан ажээ.

Буриадуудын сумыг янз бvрийн модоор хийдэг боловч хусыг илvvтэйд vзнэ. Буриад нумны урт их тєлєв 140-150 см, сум нь 80-100 см агаад нумаа их, бага гарын хэмээн ялган хэлэлцэх нь харваачийн нуруунд тохируулан янз бvрээр хийдэгтэй холбоотой ажээ. Буриад нум халх нумнаас нэлээд ялгаатай.

Vvнд гичир богино, бариул шулуун, гичрийн vзvvр ар євєр хэмээх хоёр амгавчтай тvvний євєр амгавчийг ойрын зайнаас, ар амгавчийг хол харван тэмцэх vед хэрэглэдэг байна. Сvvлийн vед сурыг даавуу, ноос, булигаар мэтийн зєєлєн эдээр vйлдэх болсон учир сумны болцуунд тах хийхээ больжээ. Одоо хэрэглэж буй буриад сур нь бортого хэлбэртэй 8*10 см хэмжээтэй байна. Read the rest of this entry »

Tags: , , , , , , ,

Буриад

September 10th, 2008  |  Published in Категори байхгүй  |  8 Comments 1,279 удаа үзсэн

Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ. Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Түүхэнд буриад Хорь түмэд анх Монголын нууц товчоонд дурьдагддаг. Read the rest of this entry »

Tags: , , , , , , , , , , , , , , , , ,

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО

September 4th, 2008  |  Published in Категори байхгүй  |  1 Comment 2,240 удаа үзсэн

Кафедра бурятской литературы НГИ БГУ и отдел литературоведения и фольклористики ИМБТ СО РАН при поддержке МОД «Всебурятская ассоциация развития культуры», МО «Кижингинский район», землячества «Хэжэнгэ» проводят 2-3 октября 2008 г. международные научные чтения «Баяртуевские чтения – 1. Мир бурятских традиций в контексте истории и современности», посвященные памяти доктора филологических наук Б.Д. Баяртуева. Read the rest of this entry »

Tags: , , , , ,

Спортын тэмцээнүүдийн хөтөлбөр (Алтаргана-2010 )

August 12th, 2008  |  Published in Алтаргана-2010 562 удаа үзсэн

  • Буриад бөхийн барилдаан
  • Буриад сур харвалт
  • Морин спорт
  • Шатар

Тэмцээнүүд тухайн спортын төрлийн дүрэм, журмаар явагдана. Read the rest of this entry »

Tags: , , , , , ,

Хурим тойн зан, үйл үг хэллэг

July 2nd, 2008  |  Published in Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 1,025 удаа үзсэн

Хурим тойн зохиомж буриад монгол туульсын гол үйл явдлыг өгүүлдэг тул энэ зан үйл хийгээд үг хэллэг туульд туссан нь үлэмж буй. Туульсын гол баатар хүйт сүйт хүүхнээ алс хол нутгаас түмэн бэрхшээл туулж авч байгааг үлгэр туульсын зохиомжоор уран илтгэхийн зэрэгцээ буриад зоны хурим тойн ёс горимын дагуу өгүүлсэн өгүүлэмж туульд элбэг тохиолддог. Буриад монгол заншлаар босгож эхнэр авдаг эртний уламжлалт ёс хурим тойн зан үйлд өнөө боловч ёсолдог заншил бий. Осоодор мэргэн туульд тэнгэрийн охиныг хоёр эгчтэйгээ усанд шумбан наадаж байхад хувцсыг нь нууж аваад хэрэг зоригоо хэлж босгож авч байгаагаар гардаг. Хоёр эгч нь дүүгээ хүйт сүйт залуутайгаа жаргалтай сайхан суухын ерөөл тавьж нисэн оддог.
Нүгэлт нүцгэн гургууль туульд Төгс төлдөр хааны Цэдэндамба хөвгүүнд Гинари тэнгэрийн охиныг созол эрдэнээр бариад, хатан болгон суйвдаж өгч байгаа үйл явдал гардаг.
“Ёоро Ёгшоолой” туульд мангасын их хөрөнгийг эрэмгий шаламгай эрч их хүч хөдөлмөрөөрөө өсгөн хариулж арвижуулан дэлгэрүүлж өссөн мангасын үзэсгэлэнт сайхан охины эргүй эм, эзэнгүй зөөри би байна гэхэд нь сэтгэл нь уярч, их хатнаа болгон авсан үйл явдал гардаг.
Буриад туульсын баатрууд ихэвчлэн эрийн гурван наадамд эрэмгий шандсаа сорьж, гурван бооцоог авч, хүргэн хүүгийн сорилтыг давж байж заяаны шар сударт заасан хүйт сүйт хүүхнээ авдаг үйл явдал дэлгэрэнгүй. Буриад Жангарын туульд хүргэн сорих зан үйлийг басганай худалдаа гэж нэрлэсэн байдаг. Басганы худалдаагаар сүйлж эхнэр авч байгаа нь тэр ажээ.
“Ёоро Ёгшоолой” туульд Харалтуу мэргэн хааны өмнө борвин дээрээ бохилзож, тахим дээрээ тахилзаж байгаад гуйх гуулин толгой, мөргөх мөнгөн толгой тавинам гэж хэлэн охиныг нь гуйж авдаг.
“Осоодор мэргэн” туульд: хурим тойн найрт хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй арван өдөр найрласныг өгүүлээд “Түрэ бүтэбэ төөлэй мухариба хурим бүтэбэ хубхай толгой мухариба” гэж хурим тойн явдлыг билигшээн хэлэлцэж тардаг. Буриад заншлаар хурим тойн зан үйлд төөлэй залах ёс эрхэм байдгийг ийн өгүүлжээ.

Tags: , , , , , , , ,

Найр наадмын зан үйл, үг хэллэг

July 2nd, 2008  |  Published in Буриад судлал, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 393 удаа үзсэн

Буриад Жангарын туульд: “Хүри дүү, хуряахай хоёр уулзажа амгалан мэндэеэ хэлэлсэжэ аяар тэрэ холо оронhоо орожо ерэхэ гээшэ ехэ hонин байна гэжэ Мийр мэргэн хуряахай ехэ баясжа, нашаганаса энежэ, ташаганаса хөөрэжэ, дэмбэ улаан тамхияа залалсажа шара саарhан дээрэ шатар табижа, хара саарhан дээрээ хаарта лүн хэжэ” ханашигүй hайхан наадангаар сэнгүүлжэ, гурбан хоногто гуда найрлажа, дүрбэн хоногто дүлэ сэнгэжэ эрдимтэ сагаан бумбаяа бэлэг үгэжэ мордуулба алтай.” гэж байдаг нь баяр наадмын тод томруун дүрслэл юм. Буриад түмний дунд хөзөр, шатар цэнгэл наадмын олон зууны уламжлалтай цэнгээний төрөл билээ. Хар толгойгоороо мөрий тавьж хааны охинтой хаарталддаг буриад Жангарын туулийн өвөрмөц сонин дүр дүрслэл.
Эрийн гурван наадмын дүр дүрслэл буриад монгол туулийн түгээмэл нэгэн төрөл нь байдаг тул жишээ авч дурдах нь илүүц.
Хатир наадмын дүрслэл “Шонхоодой мэргэн” туульд: “Хара халюу малгайтай харамаалжин хара сэмбэн дэгэлтэй басгад гээшэ хатаража байха. Хүригэн хүригэн хүбүүн ерэ наашаа хатараяс гэжэ хэлэхэдэн буруу тээшээ хараад гаралсажи орхёорой. Түүнэй удаада нааданда ошолдожи ябахадо нэгэ хэhэг басгад хатаражи байхадо хартуусхани малгайтай хүбэнтэй дэгэлтэй басгад сабахи плинс годоhотон хүригэн хүригэн хүбүүн ерэ хаашаа, хатарае гэхүдэн буруу тээшээ хараад гаралсажи ошиходош хамниган хүний басгад хушийн үнэр гарша хатаражи байха бидэ годон хани малгайтай хатаражи хэбтэжэ хүригэн, хүригэн хүбүүн ерэ наашаа, хатарая гэхү бииз. Оролсожи хатаралдажи үхөөсэй л даа.” гэж гардаг.
Найрлаж байгаа дүр дүрлэл буриад туульд түгээмэл. Хэлц хэллэг нь “Арын хэсэ дэлдэжэ араяа зони дэлгэжэ, үбэрэй хэсэ дэлдэжэ, эбэрэй зони суглуулба. Нуураар хэмнэжэ архи гаргабала нугаар хэмнэжэ мяха гаргаба ла, юhэн үдэрөөр хэмнэжэ ехэ найр зугаа хэбэ лэ. Найман үдэрээр хэмнэжэ найр зугаа хэбэ лэ. Тагшаар хэмнэн уужал байба ла, таршагаар хэмнэн зугаалажа байба ла, сараар хэмнэжэ уужал байба ла, сагаар хэмнэн зугаалажа байба ла. Арбадахи үдэртөө тэлэрэбэ” гэхчилэн хайлдаг.

Tags: , , , ,

Зоог шүүс хүндэтгэлийн зан үйл, үг хэллэг

July 2nd, 2008  |  Published in Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 299 удаа үзсэн

Буриад ардын туульс зоог шүүс хүндэтгэлийн үйл явдал үг хэллэгээр асар баялаг. Тууль болгонд бараг өгүллсэн бий. Туульд гардаг зоог шүүс идээг нэрлэвэл айраг, сэгээ, миха, шарууhа шүүhэ, төөлэй, бозо, тараг, саахар, улаан боодхо, архи, арза, хорзо, шүхэр шавай гэх мэт.
Гэсэрийн туульд: “Алтан шэрээгээ татаба амтата эдеэгээ табиба, мүнгэн шэрээгээ татажа hайхан эдеэгээ табиба, нуураар хэмнэмэ архияа аягалжа бариба, болдогоор хэмнэмэ михаяа асаралдажа табиба. Хан Хюрмас тэнгэри Сэгээн сэбдэг тэнгэрийн амтата эдеэнэй hайханда арбан хурганайгаа үзүүрыг таhа хазан алдаба эшэхын ехээр эшэбэ, сошихын ехээр сошобо. Сэгээн сэбдэг тэнгэри, Сэсэн ууган хатан хоёр Ай нохойл!… гэлдэжэ үгэ алдан байбад лэ” гэж гардаг. Аламж мэргэн туульд: Татахада hунаха табихада агшаха тажаа мүнгэн остоолоо табилдажа байба ла даа Агуу гоохон дүүхэйн. Далан зүhэнэй эдеэе дээжэ барин асаржа табилдажа байбал даа. Юhэн зүhэнэй боодхойе зүhэ бэрин асаржа табилдажа үгүбэл даа. Алта мүнгүн самбаараа бусалгажа асарба арбан толгой саахараа буталжа табилайл. Уухайн hайхан ундаараа ундалуулжа талгаба, идехүйн hайхан эдеэгээр идеэлүүлжэ талгаба. гэж гардаг нь туулийн тогтмол хэллэг болон хэвшжээ.

Tags: , , , , , , , , , , , , , , , , , , , ,
Page 4 of 7« First...23456...Last »