УЛААЛЗАЙ буриад дууны дуун цэнгүүн Монгол бөхийн өргөөнд ( 2010-07-22 20:00)
July 19th, 2010 | Published in Алтаргана-2010, Соёл урлаг 53 удаа үзсэн
July 19th, 2010 | Published in Алтаргана-2010, Соёл урлаг 53 удаа үзсэн
July 17th, 2010 | Published in Мэдээ мэдээлэл, Соёл урлаг 53 удаа үзсэн
July 14th, 2010 | Published in Алтаргана наадам, Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 69 удаа үзсэн
Буряад зон,түрэл нютагаа магтаhан,ханилгаа hайтай нүхэдөө hанаhан,багашэг енгэлэhэн, шоргоолжной үүр шэнги үймэhэн өөhөдынгөө амьдаралые Гималайн оройhоо дурандаша гайхашараhан, баhа hанаашараhан аялгатай шүлэгэ ,дуунуудаа “Улаанбаатарай Алтаргана 2010” нааданай айлшадтаа зориулааб гэбэ.
“Айдарнууд” ном “Интер-ном” наймаагай таhагуудта тараагдаа.
Үрдиджэ,абажа hонирхогты.
April 12th, 2010 | Published in Соёл урлаг, Фото Блог 280 удаа үзсэн
April 12th, 2010 | Published in Соёл урлаг 180 удаа үзсэн
April 12th, 2010 | Published in Соёл урлаг 209 удаа үзсэн
April 10th, 2010 | Published in Соёл урлаг, Фото Блог 280 удаа үзсэн
Ааваас минь ирсэн захиа “Аавын алтан шар охин сайн байна уу? гээд л эхэлдэг байсан. Одоо бодоход би ааваасаа байнга л хол байдаг, аавыгаа их санадаг байж дээ. Манай гэрт монголын радио байнга нээлттэй, аавыгаа дуулахад амьсгаа даран чагнаж аавыгаа радио дотор яаж ордог байнаа хэмээн бяцхан ухаандаа гайхдагсан.
Аав маань ховорхон авъяастай дуучин, хөгжмийн зохиолч байснаас гадна түшиг тулгууртай, ухаалаг, халамжтай хүн байлаа. Би багаасаа өвөө эмээгийнхээ гар дээр өссөн болохоор цэцэрлэгт орой тарахад өгдөг байсан баавгайтай чихрээ идэлгүй аавыгаа ирэхэд нь өгнө гэж тэвчээртэйгээр цуглуулан уут дүүргэж байсан “ёстой л аавын охин доо” гэж эмээ өвөө маань дурсдаг байсансан. Хөгжмийн дээд сургууль төгсөөд ирэхэд минь “аавынхаа сураагүй юмыг сураад ирлээ” гэж хязгааргүй их баярлаж байх тэрхэн мөчид “аав шигээ их авьяастай байсансан бол”… хэмээн би дотроо өөрийгөө голж байж билээ.
Миний аав Дарьжавын Дашням 1945 оны 6 сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Сулинхээрт Уушгийн уул гэдэг газар мэндэлсэн юм. 1953 онд Дорнод аймгийн Баян-Дун сумын бага сургууль, 1957 онд Баян-Уул сумын дунд сургууль, 1960 оноос Улаанбаатар хотын ХБДС-д сургуульд суралцаж төгссөн. Аав хөгжмийн ноот заалгаж эхлээд л ердөө сарын дараагаар аялгуу тэрлэж, хөгжимд найруулан бичиж түүнээс хойш ноотны цаас, харандаа хоёроос салаагүй гэдэг. 1963 онд Дорнод аймгийн ХДТ-т жүжигчнээр орж ажиллах ахархан богино хугацаанд дуучныхаа хувьд алдаршин олны танил болж эхэлжээ. 1968 онд Ардын цэргийн албанд татагдан 1969 оноос “Жаран хар” эрэгтэй найрал дуу байгуулагдахад дуучнаар ажиллах болсон энэ үеэс цэргийн чуулгатай амьдрал, уран бүтээлээрээ холбогдож зохиол бүтээлээ туурвиж ирсэн билээ. Ийнхүү “Нисэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай” , “Дайчин нөхрийн дуу”, “Дайчдын аяны дуу”, “Нас тогтох сайхан”, “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай” зэрэг олон сайхан дуугаараа ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болсонд бид бахархаж явдаг. Ийнхүү 1969-1984 он хүртэл ЦДБЭЧ -д гоцлол дуучин, найрал дууны удирдаач, 1984-1989 онд УДБАТеатрт дуучин, 1989-1991 онд ЦДБЭЧ -д эргэн орж ажиллаж байгаад 1991 оноос бие даан уран бүтээлээ туурвих болж 1997 оноос насан эцэс хүртлээ Хүүхэлдэйн театрт хөгжмийн зохиолчоор ажиллаж байлаа.
Миний аав дуунаас дуурь хүртэл хөгжмийн урлагийн олон төрлөөр 400 гаруй бүтээл туурвисан хөгжмийн зохиолч гэж хэлүүлэх бүрэн бүтээлтэй хүн гэж би боддог. Хөгжмийн зохиолоос гадна жүжгийн зохиолууд, шүлгүүд, зурсан зургууд, хөгжмийн онолын сурах бичиг, сэтгүүл сонинд бичиж хэвлүүлж байсан хөгжмийн шүүмж өгүүллүүд гээд аав маань бидэнд ямар их бүтээл туурвилаа үлдээгээ вэ? хэмээн хайр хүндэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.
Аав минь 1972 онд МИАТ-ын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалууд, “Алтан гадас” одонгоор шагнуулж, 1982 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол хүртсэн.
Хамгийн сүүлд аавтайгаа 2000 оны шинэ жилээр МИАТ-ын ёолконд уригдан очиход аав “Нисэгчийн дуу”-гаа хөгжимгүй дуулахад танхим дүүрэн нисэгчид түрэн дуулж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгэхэд аав минь: “Би “Нисэгчийн дуу”-ндаа хамгийн их хайртай. Гавьяат авахын урьдал Соёлын тэргүүний ажилтан байдаг бол миний хувьд МИАТ-ийн тэргүүний ажилтан болж байлаа. “Нисэгчийн дуу”-гаа би 30 жил дуулж байна…” гэж хэлж байсансан. Би аавдаа фонограмм хийлгүүлж өгөх хэрэгтэй юм байна даа гэж бодож байсан ч амжаагүй сар гаруйхны дараа л аав маань бурхан болсон доо.
Миний аав хүний хувьд их зөөлхөн бөгөөд шулуун шудрага зантай, үг дуу цөөтэй, зөрүүд, санасандаа зүтгэдэг, явган аялах дуртай, үргэлж бодож бясалгаж явдаг хүн байсан юм. Худалч, бялдууч, хуурамч байдлыг үзэн яддаг, хөдөлмөрч, хүнд хал балгүй, эгэл жирийн нэгэн байв. Оюутан байхад минь ихийг сурч ирэхийг л захидаг байсан. Наймаа хийчих санаатай зарах юм хум захихад минь хичээлээ л хий, юун наймаа гээд халгаадаггүй. Би кресло авмаар байна гэхэд минь “юу, тэрэн дээр чинь суугаад, нааш цааш ганхаад хөрөнгөтөн шиг, хаан шиг тухалж суух хэрэг үү гэхэд нь би яахаараа ийм байдаг байнаа гэж ихэд гайхаж байж билээ. Аав минь ид хийж бүтээх оргилуун насандаа хорвоогоос халин одсон.
Өдгөө ч дуулсан дууг нь сонсоход аавтайгаа уулзсан мэт санагддаг юм. Авьяас онгодын бурхан аав минь миний зүрхэнд үргэлж оршиж, итгэл сэтгэлийн галыг бадрааж явдаг аа…
МУГЖ дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашнямын охин СУИС-ийн багш Д.Ариунаа
July 2nd, 2008 | Published in Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 1,025 удаа үзсэн
Хурим тойн зохиомж буриад монгол туульсын гол үйл явдлыг өгүүлдэг тул энэ зан үйл хийгээд үг хэллэг туульд туссан нь үлэмж буй. Туульсын гол баатар хүйт сүйт хүүхнээ алс хол нутгаас түмэн бэрхшээл туулж авч байгааг үлгэр туульсын зохиомжоор уран илтгэхийн зэрэгцээ буриад зоны хурим тойн ёс горимын дагуу өгүүлсэн өгүүлэмж туульд элбэг тохиолддог. Буриад монгол заншлаар босгож эхнэр авдаг эртний уламжлалт ёс хурим тойн зан үйлд өнөө боловч ёсолдог заншил бий. Осоодор мэргэн туульд тэнгэрийн охиныг хоёр эгчтэйгээ усанд шумбан наадаж байхад хувцсыг нь нууж аваад хэрэг зоригоо хэлж босгож авч байгаагаар гардаг. Хоёр эгч нь дүүгээ хүйт сүйт залуутайгаа жаргалтай сайхан суухын ерөөл тавьж нисэн оддог.
Нүгэлт нүцгэн гургууль туульд Төгс төлдөр хааны Цэдэндамба хөвгүүнд Гинари тэнгэрийн охиныг созол эрдэнээр бариад, хатан болгон суйвдаж өгч байгаа үйл явдал гардаг.
“Ёоро Ёгшоолой” туульд мангасын их хөрөнгийг эрэмгий шаламгай эрч их хүч хөдөлмөрөөрөө өсгөн хариулж арвижуулан дэлгэрүүлж өссөн мангасын үзэсгэлэнт сайхан охины эргүй эм, эзэнгүй зөөри би байна гэхэд нь сэтгэл нь уярч, их хатнаа болгон авсан үйл явдал гардаг.
Буриад туульсын баатрууд ихэвчлэн эрийн гурван наадамд эрэмгий шандсаа сорьж, гурван бооцоог авч, хүргэн хүүгийн сорилтыг давж байж заяаны шар сударт заасан хүйт сүйт хүүхнээ авдаг үйл явдал дэлгэрэнгүй. Буриад Жангарын туульд хүргэн сорих зан үйлийг басганай худалдаа гэж нэрлэсэн байдаг. Басганы худалдаагаар сүйлж эхнэр авч байгаа нь тэр ажээ.
“Ёоро Ёгшоолой” туульд Харалтуу мэргэн хааны өмнө борвин дээрээ бохилзож, тахим дээрээ тахилзаж байгаад гуйх гуулин толгой, мөргөх мөнгөн толгой тавинам гэж хэлэн охиныг нь гуйж авдаг.
“Осоодор мэргэн” туульд: хурим тойн найрт хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй арван өдөр найрласныг өгүүлээд “Түрэ бүтэбэ төөлэй мухариба хурим бүтэбэ хубхай толгой мухариба” гэж хурим тойн явдлыг билигшээн хэлэлцэж тардаг. Буриад заншлаар хурим тойн зан үйлд төөлэй залах ёс эрхэм байдгийг ийн өгүүлжээ.
July 2nd, 2008 | Published in Буриад судлал, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 393 удаа үзсэн
Буриад Жангарын туульд: “Хүри дүү, хуряахай хоёр уулзажа амгалан мэндэеэ хэлэлсэжэ аяар тэрэ холо оронhоо орожо ерэхэ гээшэ ехэ hонин байна гэжэ Мийр мэргэн хуряахай ехэ баясжа, нашаганаса энежэ, ташаганаса хөөрэжэ, дэмбэ улаан тамхияа залалсажа шара саарhан дээрэ шатар табижа, хара саарhан дээрээ хаарта лүн хэжэ” ханашигүй hайхан наадангаар сэнгүүлжэ, гурбан хоногто гуда найрлажа, дүрбэн хоногто дүлэ сэнгэжэ эрдимтэ сагаан бумбаяа бэлэг үгэжэ мордуулба алтай.” гэж байдаг нь баяр наадмын тод томруун дүрслэл юм. Буриад түмний дунд хөзөр, шатар цэнгэл наадмын олон зууны уламжлалтай цэнгээний төрөл билээ. Хар толгойгоороо мөрий тавьж хааны охинтой хаарталддаг буриад Жангарын туулийн өвөрмөц сонин дүр дүрслэл.
Эрийн гурван наадмын дүр дүрслэл буриад монгол туулийн түгээмэл нэгэн төрөл нь байдаг тул жишээ авч дурдах нь илүүц.
Хатир наадмын дүрслэл “Шонхоодой мэргэн” туульд: “Хара халюу малгайтай харамаалжин хара сэмбэн дэгэлтэй басгад гээшэ хатаража байха. Хүригэн хүригэн хүбүүн ерэ наашаа хатараяс гэжэ хэлэхэдэн буруу тээшээ хараад гаралсажи орхёорой. Түүнэй удаада нааданда ошолдожи ябахадо нэгэ хэhэг басгад хатаражи байхадо хартуусхани малгайтай хүбэнтэй дэгэлтэй басгад сабахи плинс годоhотон хүригэн хүригэн хүбүүн ерэ хаашаа, хатарае гэхүдэн буруу тээшээ хараад гаралсажи ошиходош хамниган хүний басгад хушийн үнэр гарша хатаражи байха бидэ годон хани малгайтай хатаражи хэбтэжэ хүригэн, хүригэн хүбүүн ерэ наашаа, хатарая гэхү бииз. Оролсожи хатаралдажи үхөөсэй л даа.” гэж гардаг.
Найрлаж байгаа дүр дүрлэл буриад туульд түгээмэл. Хэлц хэллэг нь “Арын хэсэ дэлдэжэ араяа зони дэлгэжэ, үбэрэй хэсэ дэлдэжэ, эбэрэй зони суглуулба. Нуураар хэмнэжэ архи гаргабала нугаар хэмнэжэ мяха гаргаба ла, юhэн үдэрөөр хэмнэжэ ехэ найр зугаа хэбэ лэ. Найман үдэрээр хэмнэжэ найр зугаа хэбэ лэ. Тагшаар хэмнэн уужал байба ла, таршагаар хэмнэн зугаалажа байба ла, сараар хэмнэжэ уужал байба ла, сагаар хэмнэн зугаалажа байба ла. Арбадахи үдэртөө тэлэрэбэ” гэхчилэн хайлдаг.
July 2nd, 2008 | Published in Буриад судлал, Буриад-Монголын түүх, Сонирхолтой өгvvллэг, Соёл урлаг 299 удаа үзсэн
Буриад ардын туульс зоог шүүс хүндэтгэлийн үйл явдал үг хэллэгээр асар баялаг. Тууль болгонд бараг өгүллсэн бий. Туульд гардаг зоог шүүс идээг нэрлэвэл айраг, сэгээ, миха, шарууhа шүүhэ, төөлэй, бозо, тараг, саахар, улаан боодхо, архи, арза, хорзо, шүхэр шавай гэх мэт.
Гэсэрийн туульд: “Алтан шэрээгээ татаба амтата эдеэгээ табиба, мүнгэн шэрээгээ татажа hайхан эдеэгээ табиба, нуураар хэмнэмэ архияа аягалжа бариба, болдогоор хэмнэмэ михаяа асаралдажа табиба. Хан Хюрмас тэнгэри Сэгээн сэбдэг тэнгэрийн амтата эдеэнэй hайханда арбан хурганайгаа үзүүрыг таhа хазан алдаба эшэхын ехээр эшэбэ, сошихын ехээр сошобо. Сэгээн сэбдэг тэнгэри, Сэсэн ууган хатан хоёр Ай нохойл!… гэлдэжэ үгэ алдан байбад лэ” гэж гардаг. Аламж мэргэн туульд: Татахада hунаха табихада агшаха тажаа мүнгэн остоолоо табилдажа байба ла даа Агуу гоохон дүүхэйн. Далан зүhэнэй эдеэе дээжэ барин асаржа табилдажа байбал даа. Юhэн зүhэнэй боодхойе зүhэ бэрин асаржа табилдажа үгүбэл даа. Алта мүнгүн самбаараа бусалгажа асарба арбан толгой саахараа буталжа табилайл. Уухайн hайхан ундаараа ундалуулжа талгаба, идехүйн hайхан эдеэгээр идеэлүүлжэ талгаба. гэж гардаг нь туулийн тогтмол хэллэг болон хэвшжээ.
![]() | Өнөөдөр: | 14 |
![]() | Энэ 7 хоногт: | 598 |
![]() | Нийт: | 29929 |