Нийгэм

Буриад болон Монгол улсын эрт эдvгээгийн харилцааны тойм

November 23rd, 2008  |  Published in Буриад-Монголын түүх, Категори байхгүй, Мэдээ мэдээлэл, Нийгэм, Сонирхолтой өгvvллэг 1,631 удаа үзсэн

Буриад болон монголчууд нь єнє эртнээс харилцаатай угсаа гарал нэгтэй ахан
дvvс билээ. Энэ хэсэгт буриад ба монголчуудын харилцааны хооронд гарч
байсан vйл аывдлын тоймоос єгvvлье. Тухайн цаг vеийн улс тєрийн байдлаас
болж хил орчмын бурайд-монголчууд шилжин нvvдэл хийх явдал их байжээ. Read the rest of this entry »

Tags: , , , , , , , , , , ,

Буриад – Монголын тэмцэл (Фото мэдээ)

November 21st, 2008  |  Published in Категори байхгүй, Нийгэм, Фото Блог 656 удаа үзсэн

Улан-Үдэд Агийн Буриад тойргийг Оросын Чита мужтай нэгтгэхийг эсэргүүцсэн жагсаал.
Read the rest of this entry »

Tags: , , , , ,

БУРИАД ТУУЛЬС ДАХЬ ЗАН ҮЙЛИЙН УЛАМЖЛАЛ

July 2nd, 2008  |  Published in Буриад судлал, Нийгэм, Сонирхолтой өгvvллэг 244 удаа үзсэн

Буриад зон эрт урьд цагаас эхлэн үлгэр туульсыг зохион хайлж, үеэс үед уламжлан иржээ. Буриад ардын туульс цаглашгүй арвин бөгөөд судалгааны хэрэглэгдэхүүн болон судлагдсаар эдүгээ зуу гаруй жил болжээ. Гэсэн хэдий боловч судалж амжаагүй зүйл асар арвин байна. Үүний нэг нь буриад туульс дахь зан үйлийн уламжлал юм. Гэтэл буриад туульс буриад зоны аж төрж ирсэн ёс заншил, зан датгал, хэв суртал, зан үйлийг үе үеэр нь үргэлжлүүлэн өвлөн хадгалж дархалсаар иржээ.
Буриад туульс дахь зан үйлийн уламжлалыг авч үзэхэд төрт ёсны зан үйлийн уламжлал, аж төрөх ёсны зан үйлийн уламжлал, мөргөл залбирлын зан үйлийн уламжлал бүрэн цогцолжээ.
Төрт ёсны зан үйлийн уламжлал. Төрт ёс гэдэг тухайн үндэстэн ястны түүхэнд оршин тогтнож эмхлэн байгуулсан төр засаг, омог овгийн байгуулал, барьж хэрэгжүүлсэн хууль цааз, хэв журам, заншиж тогтсон зан заншил, хүндэтгэж бишрэн дагадаг захирч захирагдах ёс зэргийг агуулсан хүн зоны харилцааны уламжлал шинэчлэл юм.
Төрт ёсны зан үйл нь ёсыг ёслон төрийг төрлөн, уулзаж учран харилцахдаа хэрхэх хийгээд хүндэтгэн найрсах ба нэр хүнд ёс журмаа сахих, ачлал тус, өршөөл нигүүлсэл халамж хайр, гэсхээл цээрлэл тэргүүтнийг агуулсан хүмүүсийн харилцааны соёл юм. Буриад туульсад төрт ёсны уламжлал маш арвин байгаа бөгөөд буриад Жангарын туульд: Түрэ гэжэ түбхыжэ ёhо гэжэ ёдойжо hууба ха (төр хэмээн төмбийж ёс хэмээн ёмбойж суув гэнэ) гэж өгүүлжээ. Ёоро Ёгшоолой туульд туулийн баатар Ёоро Ёгшоолой Харалтуу мэргэн хааны охиныг гуйхдаа борвин дээрээ бохилзон, тахим дээрээ тахилзан хүндэтгэн найрсаж байна. Ёоро Ёгшоолой баатар хүнийхээ нэр хүнд, шударга ёс, журмыг сахиж хүнд хүчир нум сумаа тосож угтсан хүнд өгөлгүй, хүргэн хүүгийн ёсыг дагаж морио  бариулалгүй, төв шударгын ёсыг дагаж босгон доор хөндлөн хэвтсэн хүнээс жийрхэлгүй дээгүүр нь алхаад, хааны харцнаас далдиралгүй орж ирж байна. Осоодор мэргэн туульд хүч бяд муутай амьтдыг хүчтэний савраас аварч хожим ач тусыг нь хүртдэг. Айдуурай мэргэн туульд Агуу ногоон дүүхэй албат зондоо Заха ёhоо харыт, Түрэ ёhоо hахийт гэж чандлан захиж хэлдэг. Алтан шагай хүбүүн туульд: өөрийг нь харваж алсан Ёргоодой мэргэнийг Алтан шагай мэргэн мориныхоо ачаар ахин амилаад байхдаа өршөөн нигүүлсэж мөнхийн усаар амилуулаад анд нөхөд болдог. Ёоро Ёгшоолой туульд: Адуу малдаа эзэн болсон эрэмгий шаламгай мангасын охиныг хайрлан халамжилж их хатнаа болгож авдаг. Аламж мэргэн туульд: Харын ихээр хардаж борын ихээр бордсон Хар, Шар зутан хоёр авгаа гэсгээн цээрлүүлдэг. hайдар Буйдар туульд: Хоёр дүүгээ хорлосон hарьял гоохон эгчээ морины сүүлнээс чиргүүлж цээрлүүлдэг гэх мэт төрт ёсны зан үйлийн үйлдлийг өгүүлсэн өгүүлэмж гэвэл далай баян.
Буриад ардын баатарлаг туульс дахь зан үйлийн төрт ёсны уламжлалыг мэнд хүндийн, нялхсыг угтах зоог шүүс хүндэтгэлийн, найр наадмын, хурим тойн зан үйл, үг хэллэг хэмээн авч үзэв.

Шарайд Г.Гантогтох
Буриад Судлалын Академийн
Хэл, зохиолын салбарын эрхлэгч,
МУИС-ийн багш, доктор /Sc.D/,
профессор

Tags: , , , , , ,
Page 1 of 11