Алтаргана-2010

Алтаргана наадмын шагналтнууд

July 28th, 2010  |  Published in Алтаргана-2010 120 удаа үзсэн

Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан

Шагнал Улс, орон, аймгийн нэр Бүтээлийн нэр Оролцогч
1 Гран при ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар Басаганай наадаан “Этигэл” баг
2 1 байр ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар Үлгийдэ оруулга “Ажалшан” баг
3 2 байр БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр аймгийн Эвэнх хошууны Шинэхэн сум Буриад төр “Үүрийн толон” баг
4 ОХУ-ын Эрхүү муж Хадарай “Аянга” баг
5 3 байр ОХУ-ын Буриад улс Хангай баян баабаймнай “Закамни” баг
6 Монгол улс, Улаанбаатар хот Басга зайлан “Ёохор хатар” баг
7 ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарийн Агийн тойрог Бүлдрүргэ Шэнэ айлаа сэргын наадан “Тоонто нютаг” баг


Read the rest of this entry »

“Дагина” тэмцээний гоо бүсгүй тодорлоо

July 23rd, 2010  |  Published in Алтаргана-2010 210 удаа үзсэн

Тэргүүн байр эзэлсэн мисс Г.Иванова

Өчигдөр “Алтаргана-2010” наадмын хүрээнд зохиогдсон “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдаж  өндөрлөлөө.

Тус тэмцээнд ОХУ, Өвөрмонгол, Буриад, Хятад, Монгол зэрэг улсын 16 гоо бүсгүй  авьяас чадвар, гоо төрхөөрөө өрсөлдлөө.

Ингээд тэмцээний эцсийн дүн гарахад гуравдугаар байранд Монгол улсаа төлөөлөн оролцсон Н.Сарангэрэл, хоёрдугаар байранд Буриадын Арюна Бубеева, тэргүүн байранд ОХУ-ын Иванова Гыма  нарын гоо бүсгүйчүүд шалгарч тус бүр медаль, мөнгөн шагнал гардлаа.

Тэргүүн гоо бүсгүйг  хагас сая төгрөгөөр урамшуулж байгаа бөгөөд шагналыг наадмын хаалтын ажиллагаан дээр БСШУЯ-ны сайд С.Отгонбаяр гардуулах ажээ. Read the rest of this entry »

Алтаргана 2010 наадмын нээлт /фото сурвалжлага/

July 21st, 2010  |  Published in Алтаргана наадам, Алтаргана-2010 135 удаа үзсэн

Буриад үндэстний олон улсын “АЛТАРГАНА” наадмын “БУРИАД МОНГОЛ ЗОН” гэрэл зургийн уралдааны удирдамж

July 19th, 2010  |  Published in Алтаргана-2010 72 удаа үзсэн

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЗОРИЛГО

“Буриад Монгол зон”-ы ёс заншил, соёлын өв уламжлал, түүхийг сурталчилах, цаашид түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд “БУРИАД МОНГОЛ ЗОН”сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ОРОЛЦОХ ТӨРӨЛ

  • Аж амьдрал, хүмүүс
  • Байгал, экологи, хүрээлэн орчин
  • Хөрөг

БҮТЭЭЛИЙН ТОО

  • Баг бүр шалгарсан шилдэг 10 ширхэг бүтээлээр оролцоно.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Сүүлийн 2 жилд хийгдсэн гэрэл зураг
  • Бүтээлийг гэрэл зургийн мэргэжлийн лабораторид 20х30 хэмжээтэй буулгаж, жаазтай ирүүлнэ.
  • Бүтээл бүрд оноосон нэр, зохиогчийн нэр, хаяг, холбогдох утас тодорхой, ойлгомжтой байх
  • Бүтээлийг 2010 оны 07 сарын 15-н дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн №207 тоот өрөөнд хүлээн авна. (энэ хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй)

УРАЛДААНЫ ШАГНАЛ

  • Аж амьдрал, хүмүүс /нэг байртай, 500 000₮- ний мөнгөн шагналттай/
  • Байгал, экологи, хүрээлэн орчин /нэг байртай, 400 000₮- ний мөнгөн шагналттай/
  • Хөрөг /нэг байртай, 300 000₮- ний мөнгөн шагналттай/ гэсэн гурван номинациар байр эзлүүлж шагнана.

Буриад үндэстний олон улсын “АЛТАРГАНА” наадмыг ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

УЛААЛЗАЙ буриад дууны дуун цэнгүүн Монгол бөхийн өргөөнд ( 2010-07-22 20:00)

July 19th, 2010  |  Published in Алтаргана-2010, Соёл урлаг 53 удаа үзсэн

УЛААЛЗАЙ буриад дууны дуун цэнгүүн Монгол бөхийн өргөөнд 2010 оны 7н сарын 22нд 20 цагаас болно. Билетийн үнэ 8888 төгрөг. 88033698 дугаараас билетийг түргэн шуурхай авах боломжтой.

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ

July 17th, 2010  |  Published in Алтаргана-2010, Мэдээ мэдээлэл 50 удаа үзсэн

Буриадын соёл, урлаг, спортын “Алтаргана-2010” наадмын нээлтийн арга хэмжээ 2010 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 11 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Билетийн үнэ: 4000 төгрөг.

Нээлтийн арга хэмжээний билетийн талаарх мэдээллийг 320312, 324829, 99053301 утсаар авна уу.

Get the Flash Player to see the wordTube Media Player.

БУРИАДЫН СОЁЛ , УРЛАГ , СПОРТЫН “АЛТАРГАНА-2010” ОЛОН УЛСЫН НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ

June 23rd, 2010  |  Published in Алтаргана-2010 2,176 удаа үзсэн

Буриадын соёлын өв уламжлал , ардын зан , ёс заншил , урлаг , спортын төрөл , зүйлийг хадгалж хамгаалах , өвлүүлэн уламжлах , улмаар олон улсын түвшинд хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий “Алтаргана-2010” олон улсын наадмыг сайн зохион байгуулах , мэргэжлийн өндөр түвшинд явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү ерөнхий журмыг наадамд оролцогч талуудад хүргүүлж байна . Read the rest of this entry »

Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмын ерөнхий удирдамж

June 23rd, 2010  |  Published in Алтаргана-2010 2,150 удаа үзсэн

АТЛАВ.     БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД                        Ё.ОТГОНБАЯР

Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010”
наадмын ерөнхий удирдамж

Read the rest of this entry »

Порядок проведения Международного фестиваля Бурятской культуры, искусства и спорта “Алтаргана-2010”

June 23rd, 2010  |  Published in Алтаргана-2010 2,125 удаа үзсэн

Данный порядок утвержден Организационным Комитетом фестиваля с целью содействия организации международного фестиваля “Алтаргана-2010” на профессиональном уровне, так как “Алтаргана-2010” является значимым для сохранения и унаследования бурятской традиции, обычаев и разновидности культуры и спорта, в том числе их развития на международном уровне. Read the rest of this entry »

АЛТАРГАНА 2010 ПРОГРАММА

June 23rd, 2010  |  Published in Алтаргана наадам, Алтаргана-2010 242 удаа үзсэн

Read the rest of this entry »

Page 1 of 212