Алтаргана-2008

Оролцох орон, байгууллагууд

August 9th, 2009  |  Published in Алтаргана наадам, Алтаргана-2008 449 удаа үзсэн

  1. Монгол Улс
    • Дорнод
    • Хэнтий
    • Сэлэнгэ
    • Хөвсгөл
    • Булган
    • Төв
    • Дархан-Уул
    • Орхон аймгууд
  2. ОХУ
    • Буриад
    • Халимаг
    • Тува
    • Якут
    • Эрхүү муж
    • Байгалийн чанад дахь хязгаар
    • Москва
    • Петербург
    • Новосибирск
    • Томск зэрэг хотууд
  3. БНХАУ
  4. Европын холбоо
  5. АНУ
  6. ТТНОрнууд
  7. Украйна
  8. Япон
  9. Солонгос
  10. Их Британи

Оролцох байгууллагууд

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ, УИХ, Засгийн газар
  2. БСШУЯ, ХЗДХЯ, ГХЯ, БХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо
  3. Улаанбаатар хотын НИТХ, Захирагчийн алба
  4. Улаанбаатар хотын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо
  5. Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан
  6. Дэлхийн монголчуудын конвенц
  7. Буриад судлалын академи
  8. Улаанбаатар хотын дүүргүүдийн ИТХ, ЗДТГ
Tags: ,

Алтаргана наадам зохион байгуулах төсөл

August 9th, 2009  |  Published in Алтаргана наадам, Алтаргана-2008, Мэдээ мэдээлэл 382 удаа үзсэн

“Алтаргана” наадам зохион явуулах тухай зарлиг болгох нь:
НЭГ.     Буриад зоны олон улсын их наадам “Алтаргана-2010″-ыг 2010 оны 7 дугаар сарын 2-р хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.
ХОЁР.   “Алтаргана-1020″ олон улсын их наадамыг Улаанбаатар хотноо бэлтгэл сайтайгаар зохион явуулах бүхий л арга хэмжээ авахыг чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

“Алтаргана-1020″ олон улсын наадам зохион байгуулах олон улсын хорооны ТОГТООЛ

2009 оны 06-р сарын 07-ны өдөр            №01                                               Улаанбаатар хот

“Алтаргана-1020″ олон улсын наадмыг 2010 оны 07-р сарын 14-20-ны хооронд зохион байгуулсугай.

Хурлын дарга        Да.Ганболд

Tags:

“Алтаргана-2010″ олон улсын наадмыг зохион байгуулах хороо

August 9th, 2009  |  Published in Алтаргана наадам, Алтаргана-2008 437 удаа үзсэн

1. Дарга МУ-ын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
2. Орлогч дарга Улаанбаатар хотын орлогч дарга Да.Ганболд
БУ-ын Ардын Хурлын хорооны дарга,ВАРК-ын ерөнхийлөгч Булдаев В.Р.
Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга Бальжиров
Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга Параничев Ю.В.
Эрхүү мужийн орлогч дарга,Усть-Ордын Бурядын тойргийн захиргааны дарга Данилов Б.В.
Эрхүү мужийн соёл,архивын газрын дарга Кутищев В.И.
Буриад угсатныг хадгалан хөгжүүлэх төвийн захирал Амагзаев А.А.
Байгалийн чанад дахь хязгаарын Агын Буриадын Соёлын газрын дарга Цыдендоржиев Р.Ц.
Байгалийн чанад дахь хязгаарын Биеийн тамир спортын яамны орлогч дарга Гомбоев Б.Ц.
БНХАУ дахь буриадын тэргүүн Соёл урлагийн хорооын дарга Дашдорж
БНХАУ дахь буриадын тэргүүн Соёл урлагийн хорооны дарга
3. Нарийн бичиг дарга, зохицуулагч БСӨУХС-ийн тэргүүн,ВАРК-ын дэд ерөнхийлөгч С.Билэгсайхан
4. Гишүүд БСШУЯ-ны газрын дарга Г.Эрдэнэбат
БСӨУХСангийн тэргүүлэгч Д.Пүрэнчулуун
УБ хотын СУГ-ын дарга Ц.Пүрэвхүү
Дэлхийн монголчуудын конвентийн ерөнхий н/б дарга Л.Шагдарсүрэн
Д.Билэгт
Д.Жаргалсайхан
Ж.Дулмаа
Д.Очирбат
Tags: , ,

Алтаргана 2008 амжилттай болж өндөрлөлөө

July 10th, 2008  |  Published in Алтаргана-2008, Мэдээ мэдээлэл, Фото Блог 397 удаа үзсэн

Алтаргана 2008 наадам 2008 оны 7-р сарын 3-аас 5-ны єдрvvдэд ОХУ-ын Эрхvv мужид явагдлаа. Наадмын vйл ажиллагаа Эрхvv хот, Усть-Орда, Шелехов, Ангарск тосгон болн Ольхон арал зэрэг олон газруудад хуваагдан явагдсан байна.

Наадамд Монгол улсаас 500 гаруй хvн оролцсон бєгєєд тєлєєлєгчдийг Батлан хамгаалахын сайд Батхуяг ахлан наадмын нээлтийн жагсаалд оролцжээ. Монгол улсын начин Д.Цогзолдорж хvчит бєхийн барилдаанд тvрvvлжээ.

Дараагийн Алрагана наадам 2010 онд Улаанбаатар хотноо зохиогдохоор болж наадмын туг Монгол улсад шилжин ирлээ.

Наадмын сурвалжлага фото зургыг дараах хаягаар орон vзнэ vv.

http://www.infpol.ru/

http://www.altargana2008.ru

Tags:

Алтаргана-2008 зорилго, зорилт

June 27th, 2008  |  Published in Алтаргана-2008 163 удаа үзсэн

Наадмын гол зорилго бол буриад угсаатны үндэсний соёл, спортын төрлүүдийг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх, урлаг, уран зохиол, кино, спорт мөн эдийн засгийн хөгжилд гаргасан амжилтуудын шилдэгийг үзүүлэн харуулах явдал юм.
Наадмын үндсэн зорилтууд:
- олон зууны уламжлалт ардын урлаг, үндэсний спортын төрлүүдийн үндсэн дээр өсвөр үеийхнийг хүмүүжүүлэх, угсаатны үндэсний эв нэгдэл,оюун санааны эв нэгдлийн санааг бүрдүүлэх ба түгээх;
- оюун санааны үнэт зүйлсийг уламжлан авахад тус дөхөм болох, үндэсний зан заншил, ёс заншил, уламжлалын гүн гүнзгий мэргэн ухаан, ардын соёлын шилдэгүүдийг толилуулах;
- ардын гар үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- буриадын ард түмний уламжлалт соёлын урлагийн амжилтыг түгээх;
- орон нутгийн урлагийн онцлог уламжлалыг цаашид хөгжүүлэх;
- урлагийн хамтлаг, ганцаарчлан тоглогч нарын урлагийн бүтээлийг хөгжүүлэхийг хөхүүлэн дэмжих;
- үндэсний спортын төрлүүдийг хадгалан хөгжүүлэх;
- бүх насны хүмүүс ялангуяа хүүхэд, залуучуудыг биеийн тамир спортоор байнга хичээллүүлэх, эрүүл аж төрөх ёсыг тогтоох;
- хүн төрөлхтний үнэт зүйлс мөн бие бялдрын ба оюун санааны сайн сайханд хүн амыг ойртуулах;
- эдийн засаг, оуюн санаа мөн бие бялдрын салбаруудад бүс нутгийн холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх;
- оросын болон гадаадын жуулчдыг татан оруулах.

Tags:

Алтаргана-2008 наадамд оролцогчид

June 27th, 2008  |  Published in Алтаргана-2008 255 удаа үзсэн

Наадамд

  • Эрхүү муж, район,
  • Буриад Улс,
  • Агийн буриадын автономит тойрог,
  • Усть-Ордын тойрог,
  • Читийн муж,
  • Монгол Улс,
  • БНХАУ, Япон,
  • Солонгос,
  • Канад,
  • Франц,
  • Австрали,
  • ОХУ болон
  • Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнууд дахь буриад зоны төлөөлөгчид оролцоно.
Tags: , , , , , , , , , , , ,

Наадмын уран бүтээлийн уралдаануудын үндсэн төрлүүд(Алтаргана-2008 )

June 27th, 2008  |  Published in Алтаргана-2008 394 удаа үзсэн

“Буриад хүний нэг өдөр” гэдэг ардын аман зохиолын хамтлагуудын уралдаан

Уралдааны зорилго, зорилт:
-           ардын уран бүтээлийн шилдэг уламжлалуудыг сэргээн хадгалан хөгжүүлэх, язгуур урлагыг хөгжүүлэх ердийн нөхцөлийг байгуулахад тус дөхөм болох
-           шилдэг уран бүтээлийн хамт олныг илрүүлэн гаргаж тэдний ур чадварын түвшинг дээшлүүлэхийг хөхүүлэн дэмжих

Уралдаан явуулах нөхцөл:
Уралдаанд угсаатны чиглэлээр ажилдаг ардын аман зохиолын хамтлагууд оролцоно /орлцогчдийн нас 17-оос дээш/. Оролцогчид нутгийн цэвэр онцлогыг харуулсан байна. Хамтлагийн бүрэлдхүүн 15-аас 20 хүн байна.
Төлөөлөгчид болгоныг нэг ардын аман зохиолын хамтлаг төлөөлнө.
Уралдаанд хамтлагууд театрчилсан хөтөлбөрийг толилуулна – зан заншилийн /гэр бүлийн ба үйлдвэрлэл-календарийн/, ардын баяр, залуучуудын тоглоом, ардын аж байдлын зураглал зэргийг хэсгийг сэргээсэн  байна. Хөтөлбөрт ардын уран бүтээлийн шилдэг жишээг багтаан оруулсан байна: дуу, бүжиг, зэмсэгийн ба аман аман зохиол. Хамтлагуудын гишүүд концертны хувцсан нь үндэсний жаягт тохирсонд онцгой анхаарал тавьсан байна. Уралдааны хөтөлбөрөөс гадна хамтлаг болгон “hунийн наадан” хөтөлбөрт оролцохын тулд 20 минутын уламжлалт ёохор хөтөлбөрийг толилуулсан байна.

Уралдаан явуулах журам:
Уралдаан хоёр хоног явагдана.
7 сарын 3-нд – 10.00 цагт нээлт ба үзлэг
7сарын 4-нд  – уралдааны үргэлжлэл, шагнал гардуулах ёслол.
Тоглох хугацаа 20 минут

Шүүгчид:
Шүүгчдийн бүрэлдхүүнд Эрхүү мужийн ба бусад бүс нутгийн урлагийн зүтгэлтнүүд мөн буриадын соёлын нэртзүтгэлтнүүд оролцоно.
Шилдэг хамтлагууд Шагналтны 1, 2, 3-р зэргийн Диплом ба үнэт шагналуудаар шагнагдана. Бусад хамтлагууд – наадмын Диплом мөн урамшуулах шагналуудаар шагнагдана.

Дүн гаргах жишиг:
-           тоглолтын өөрийн онцгой байдал
-           гүйцэтгэлийн онцлог /илүүдэлгүй/
-           ардын аман зохиолын жинхэнэ эсэх
-           угсаатны зүйн чиглэл
-           тайзны биелэл
-           уламжлалт хувцас

Уралдаан явуулах газар, өдөр:
Эрхүү хот
Н. П.Охлопковын нэрэмжит Драмын Академик Театр
7 сарын 3-нд 10.00 цагаас

Read the rest of this entry »

Tags: , , , , , , , , , , , ,

Спортын тэмцээнүүдийн хөтөлбөр (Алтаргана-2008 )

June 27th, 2008  |  Published in Алтаргана-2008 160 удаа үзсэн

  • 5.1 Буриад бөхийн барилдаан
  • 5.2 Буриад сур харвалт
  • 5.3 Морин спорт
  • 5.4 Шатар

Тэмцээнүүд тухайн спортын төрлийн дүрэм, журмаар явагдана.

5.1 Буриад бөхийн барилдаан
Барилдаан дараах жингийн зэрэгллээр явагдана: 60кг, 75кг, 75кг-аас дээш. Багийн бүрэлдхүүн: 6 бөх, жин тус бүрт 2 хүн, нэг дасгалжуулагч байна. Ганцаарчилсан барилдааны тэмцээн жин болгон дээр олимпийн системээр, нэгдүгээр тойрогоос 128, 64, 32 хүрэх г.м
Оролцогчдын дунд аврага шалгаруулах тэмцээн явагдана. /жин бүрд 8 бөх, 1-8 байр эзэлнэ/
Бөхчүүд шуудаг, гутал, малгайтай байна мөн тайлбайд гарахдаа үндэсний өмсгөлтэй засуулын хамт гарна.
Зайлшгүй хийх зүйл бол бөхчүүд барилдахын өмнө, ялагч бөх нар дэвэх явдал юм.
7 сарын 4-нд – урьдчилсан тэмцээнүүд 1/8 финал хүртэл “Труд” стадионд явагдана. /К. Марксын гудамж 12/ Жин үзэх – 08.00 цагаас. Тэмцээн 10.00 цагаас эхлэнэ.
7 сарын 5-нд – шувтаргийн барилдаан “Труд” стадионд, 10.00 цагаас эхлэнэ.

Тэмцээн явуулах газар:
Эрхүү хот, “Труд” стадион,
7 сарын 3 – 5-нд, 10.00 цагаас

5.2 Буриад сур харваа
Багийн бүрэлдхүүн: 7 хүн /5 эрэгтэй, 2 эмэгтэй/. Бүх оролцогчид үндэсний хувцастай байна, үндэсний нум сумаар харвана “ласти”. Сум модон байх бөгөөд чиглүүлэгч нь шувууны өд байна. /резинэн бусад материал баж болохгүй/.
Бөгсөн тал нь үйлдвэрийнх буюу гар хийцнийх ба ямаьч материалаар хийсэн байж болно.
Нум эврээр хийсэн байна, эвэрний оронд халимны сэлүүр, яст мэлхийний хуяг буюу бусад төстэй материалаар хийсэн баж болно.
Үндэсний нуманд тохирох хэлбэр хэмжээтэй шөрмөс, мод, хусны гадаргууг ашиглахыг мөн монгол нум /hолоо номон/ хэрэглэхийг хүлээн зөвшөөрнө. Ямарч стандартын буюу гар хийцний овоо харааг зөвшөөрөхгүй. Харандаагаар тэмдэглэсэн тэмдэг, утсаар ороосон тэмдгийг зөвшөөрнө.
Стандарт тавиурыг зөвшөөрөхгүй, сумны арьсан хэсгийг наахыг зөвшөөрнө.
Татуурга зоргоороо байж болно.

Хөтөлбөр
Бүх оролцогчид 40м, 50м зайнд сум тавина. Зай болгонд нийт 32 сумыг 8 сумаар 4 удаа харвана. Байг оноход тамирчинд 3 оноо, зүүн ба баруун талд нь оновол 2 оноо, бусдад нь 1 оноо өгнө.
Оролцогчид заавал хоёр сум тавина. Өдөр бүр зай бүрт хоёр туршилтын сум тавихийг зөвшөөрнө.

Аврагийг нийт авсан оноогоор шалгаруулна. Тэнцсэн тохиолдолд дараах байдалтай тамирчид давуу талыг эдлэнэ:
- нэгч алдаагүй;
- байг илүү олон оносон;
- байг анхны, хоёр дах, гурав дах харвалтаар онсон байдлаар;
- хувийн ба багийн тэмцээний байдлаар;

Хоёр дах өдөр үнэмлэхүй аврага шалгаруулна.
Баг болгонд “бара” дуулагчид үндэсний хувцастай байх ёстой.
Үнэмлэхүй аврага шалгаруулахад 64 тамирчин оролцоно:
- 40м зайнд спарринг системээр сум тавина
- 1/16 финалд – 30м зай
- 1/8 финалд – 40м зай
- ј, Ѕ финалд – 30м зай

Зохион явуулах газар:
Эрхүү хот, “Труд” спорт комбинат, 7 сарын 4-5-нд, 10.00 цагаас

5.3 Морин спорт

Тэмцээн дараах хөтөлбөрөөр зохион явагдана.
1. цэвэр цусны даагны уралдаан – зай 1600м
2. эрлийз даагны уралдаан – зай 1600м
3. жороо удмын даагны уралдаан – 1600м
4. цэвэр цусны 3 насны морьдийн уралдаан – 1800м
5. эрлийз 3 насны морьдийн уралдаан – 1800м
6. жороо удмын 3 насны морьдийн уралдаан – 1600м
7. цэвэр цусны их насны морьдийн уралдаан – 2400м
8. эрлийз их насны морьдийн уралдаан – 2400м
9. жороо удмын их насны морьдийн уралдаан – 1600м
10. жороо удмын их насны морьдийн уралдаан – 2400м
11. эрлийз их насны морьдийн уралдаан – 6000м
12. 4-өөс дээш насны морьдийн уралдаан, жороо – 2400м
13. цэвэр цусны их насны морьдийн уралдаан – 3200м
14. эрлийз их насны морьдийн уралдаан – 3200м
15. конкур /үзүүлэн тоглолт/

Тайлбар:
1. Бусад бүс нутгаас зай болгонд 2-оос дээшгүй морьдийг оролцуулна.
2. Морь унагч нь буриадын үндэсний хувцастай байх ёстой.

Зохион явуулах газар:
Эрхүүгийн район, “Ревякинское” захиргааны байгууламж, Черёмушки суурин, 7 сарын 4-нд. Нээлт 11.00 цагт. Тэмцээн 12.00 цагт эхлэнэ.

5.4 Шатар
Багийн бүрэлдхүүн: 5 хүн /3 эрэгтэй, 2 эмэгтэй/
Тэмцээн – ганцаарчилсан, швейцар системээр 9 өрлөгөөр тоглоно. Нэг оролцогч тоглох хугацаа 25 минут.

Зохион явуулах газар:
Эрхүү хот, Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль,
7 сарын 3 – 4-нд, 10.00 цагаас

Tags: , , , , , , , , , , ,

Алтаргана-2008 шагнал гардуулалт

June 27th, 2008  |  Published in Алтаргана-2008 161 удаа үзсэн

Спортын төрлүүдээр аврага шалгаруулах ба үнэмлэхүй аврага шалгаруулах тэмцээнд түрүүлэгчдэд медалиуд ба 1, 2, 3 зэргийн Диплом, Эрхүү мужийн биеийн тамир спортын Агентлагийн мөн спонсоруудын шагналуудаар шагнагдана.

7.Нэмэлт уралдаануудын үндсэн журмууд

7.1 Сэтгүүлчдийн нийтлэлийн “Алтан саг” уралдаан
Зорилго, зорилт:
- бүх бүс нутгийн сэргүүлчид, ОНМХ-ийн төлөөлөгчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оросын олон талт нийгмийн соёлын асуудалд, буриадын хэл, соёлыг хадгалан үлдээх асуудалд анхаарлаа хандуулах
- буриад үндэстний олон улсын “Алтарган 2008” наадмын тухай олон нийтийн мэдээлэлжилтийг дээшлүүлэх.

Уралдааны оролцогчид:
Уралдаанд “Алтаргана – 2008” БҮОУНаадмын тухай, Эрхүү муж ба Усть – Ордынскийн буриадын тойрог дах үндэстэн ба шашин хоорондох харилцаа, үндэстэн – соёлын төвүүдын ажлын тухай, ОХУ –ын ард түмнүүдийн соёлын тухай мэдээлсэн материал, видео, радиосюжетүүдийг хүлээж авна.

Уралдаан зохион явуулах механизм:
Сэргүүлчдийн материал нь Эрхүү мужын мөн Усть – Ордын буриадын тойрогын мөн бусад бүс нутгийн ба гадаадын мэдээллийн хэрэгсэлээлд нийтлэгдэн гарах ёстой. Уралдааны материалыг чөлөөт сэтгүүлчид ба соёл үндэстний төвүүдийн төлөөлөгчид өгнө.

Уралдааны номинациуд:
- буриад хэл дээрх шилдэг материал
- телевизийн шилдэг материал
- шилдэг радиоматериал
- хэвлэлийн шилдэг материал
- цахилгаан ОНМХ-ийн шилдэг материал.

Материалын дүн гаргах жишиг:
Уралдааны ажлуудыг олон нийтийн хүндэтгэл хүлээсэн сэтгүүлчид, зохиолчид, уран зохиолын шүүмжлэгчид мөн бүс нутаг бүрээс нэг хүн орсон шүүгчийн бүрэлдхүүн дүгнэнэ. Шүүгчдийн бүрэлдхүүнийг мужийн “Буриад угсаатныг хадгалан хөгжүүлэх төв” улсын байгууллагын ажилтнуудаас, Эрхүүгийн ОНМХ –ийн сэтгүүлчдээс, Эрхүү мужын ШУ ба олон нийтийн төлөөлөгчдөөс бүрдэнэ.
Шүүгчдийн гишүүд уралдаанд ирүүлсэн материалуудыг таван баллын системээр дүгнэнэ. Номинаци болгоноор уралдааны шүүгчдийн гишүүдийн баллын нийт дүнгээр шилдэг материалыг тодорхойлно.

Уралдааныг зохион явуулах график:
1. 7 сарын 3 – 4-нд уралдааны материалыг хүлээн авна.
2. 7 сарын 4-нд уралдааны дүнг гаргана.
3. 7 сарын 4-нд уралдаанд түрүүлэгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааны үйл ажиллагаа.
Уралдааны ялагч нар Диплом ба үнэт зүйлсээр шагнагдах болно.

Материалаа ирүүлэх хэлбэр:
Дараах мэдээллийг агуулсан мэдүүлэгээ ирүүлэх шаардлагатай:
1. Материалын зохиогчийн/зохиогчдийн овог, нэр
2. Материал/сюжетын нэр
3. Материал/сюжетын товч агууллага /5 өгүүлбрээс дээшгүй/
4. Бусад өгөгдлүүд:
- хэвлэлийн материалд: хэвлэлийн нэр, булангийн нэр /хэрэв байдаг бол/, хэвлэгдэх он, сар, өдөр
- видеоматериалд: телесувгийн нэр, нэвтрүүлгийн нэр, эфирт гарах он, сар өдөр, цаг
- электрон ОНМХ-д: сайтын нэр, булангийн нэр, гарах он, сар, өдөр, цаг

Зохион явуулах газар:
Эрхүү хот, “Аист” телевизийн компани,
2008 оны 7 сарын 3-4

7.2 “Бидний амьдарч буй ертөнц” сэдэвт уран сайхны фото зургийн уралдаан
Зорилго, зорилт:
- өөрийн орны онцлог гоё сайхныг харуулсан улс орон, бүс нутгуудын бүтээлч фотозургуудтай танилцуулах;
- буриадын ард түмний олон талт оюуны ертөнц, өөрийн газар нутгийн уламжлал, түүх, байглийн цаглашгүй баялгийг өргөнөөр танилцуулах;
- авъяаслаг, өвөрмөц фотозурагчинг гаргаж ирэх.

Уралдааны оролцогчид:
Уралдаанд мэргэжлийхэн ба сонирхогчид уригдаж оролцоно.

Уралдааныг зохион явуулах ерөнхий нөхцөл ба журам:
Төлөөлөгчид зарлагдсан сэдвийн дагуу нэг буюу өөр өөр зурагчдын 10 фотозургийн үзүүлбэрийг толилуулна. Сонголтын гол жишиг бол уран сайхны өндөр ур чадвар ба өвөрмөц чанар байна. Толилуулж буй бүтээлүүд нь гарын үсэгтэй байна. Бүтээлүүдийг нэрсийн дагуу жаазалсан байдлаар хүлээн авна. Уралдаанд оролцогсод үзүүлбэрээ өөрсдөө бие дааж засаж чимэглэнэ.

Уралдааны номинациуд:
- ганцаарчилсан шилдэг бүтээл
- шилдэг үзүүлбэр

Дүгнэх жишиг:
- сэдвийн бүтээлч илэрхийлэл
- нийгмийн ач холбогдол
- өвөрмөц байдал, үндэсний өнгө төрх.

Уралдааны дүнг гаргах журам:
Уралдааны бүтээлүүдийг шүүгчид10 баллын системээр дүгнэнэ. Уралдааны дүнгийн дагуу шүүгчид номинациудаар Шагналтны Дипломыг батлана. Онцгой тэмдэглэгдсэн авторууд шүүгчдийн шагнал, баярын бичгээр шагнана.
Бүтээлийг хаяглах загвар:
1. Овог нэр(бүтнээр бичих)
2. Бүтээлийн нэр
3. Бүтээлийг хийсэн он

Явуулах газар:
Эрхүү хот, В. П. Сукачевын нэрэмжит мужийн уран сайхны музей,
7 сарын 3-5

Tags: , , , , , , , , , , , ,

Алтаргана-2008-д мэдүүлэг өгөх хугацаа

June 27th, 2008  |  Published in Алтаргана-2008 220 удаа үзсэн

8.1. Наадмын урлаг, уран бүтээлийн уралдаанд оролцогчдын хувьд уралдаанд оролцох мэдүүлгийг(оролцогчийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, гадаад паспортын дугаар) 2008 оны 4 сарын 20-ны дотор: 664033, г. Иркутск, ул. Лермонтова, а/я 255, e-mail: altargana-2008@mail.ru.
Мэдүүлгэнд оролцох хөтөлбөр, рекламны материалыг хавсаргана.
Харилцах утас: 7-3952-201442
7-3952-242358

8.2. Наадмын спортын уралдаанд оролцогчдын хувьд спортын тухайн төрөлд оролцох тамирчин, дасгалжуулагчдын овог нэр, тоог заасан оролцох багийн бүрэлдэхүүний талаарх урьдчилсан мэдүүлгийг 2008 оны 4 сарын 20-ны дотор: г. Иркутск, ул. Карла Маркса, 26”А”, Агентство по физической культуре и спорту Иркутской области, e-mail: altargana-2008@mail.ru. Харилцах утас: 7-3952-333344,
7-3952-342818
2008 оны 7 сарын 3-нд г. Иркутск, ул. Карла Маркса, 26”А” хаягаар болох шүүгчдийн коллегийн хурал дээр тогтсон журмын дагуу нэрсийн мэдүүлгийг өгнө.

IX. Наадмыг зохион байгуулж явуулах зардлыг зохион байгуулах хороо хариуцна. Наадамд оролцогчдын зам, байр, хоолны зардлыг явуулж байгаа байгууллага хариуцна.

Tags: , , , , , , , , , , , ,
Page 1 of 11