Буриад үндэстний олон улсын “АЛТАРГАНА” наадмын “БУРИАД МОНГОЛ ЗОН” гэрэл зургийн уралдааны удирдамж

July 19th, 2010  |  Published in Алтаргана-2010

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЗОРИЛГО

“Буриад Монгол зон”-ы ёс заншил, соёлын өв уламжлал, түүхийг сурталчилах, цаашид түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд “БУРИАД МОНГОЛ ЗОН”сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ОРОЛЦОХ ТӨРӨЛ

  • Аж амьдрал, хүмүүс
  • Байгал, экологи, хүрээлэн орчин
  • Хөрөг

БҮТЭЭЛИЙН ТОО

  • Баг бүр шалгарсан шилдэг 10 ширхэг бүтээлээр оролцоно.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Сүүлийн 2 жилд хийгдсэн гэрэл зураг
  • Бүтээлийг гэрэл зургийн мэргэжлийн лабораторид 20х30 хэмжээтэй буулгаж, жаазтай ирүүлнэ.
  • Бүтээл бүрд оноосон нэр, зохиогчийн нэр, хаяг, холбогдох утас тодорхой, ойлгомжтой байх
  • Бүтээлийг 2010 оны 07 сарын 15-н дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн №207 тоот өрөөнд хүлээн авна. (энэ хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй)

УРАЛДААНЫ ШАГНАЛ

  • Аж амьдрал, хүмүүс /нэг байртай, 500 000₮- ний мөнгөн шагналттай/
  • Байгал, экологи, хүрээлэн орчин /нэг байртай, 400 000₮- ний мөнгөн шагналттай/
  • Хөрөг /нэг байртай, 300 000₮- ний мөнгөн шагналттай/ гэсэн гурван номинациар байр эзлүүлж шагнана.

Буриад үндэстний олон улсын “АЛТАРГАНА” наадмыг ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Leave a Response