БУРИАДЫН СОЁЛ , УРЛАГ , СПОРТЫН “АЛТАРГАНА-2010” ОЛОН УЛСЫН НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
June 23rd, 2010 | Published in Алтаргана-2010
Буриадын соёлын өв уламжлал , ардын зан , ёс заншил , урлаг , спортын төрөл , зүйлийг хадгалж хамгаалах , өвлүүлэн уламжлах , улмаар олон улсын түвшинд хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий “Алтаргана-2010” олон улсын наадмыг сайн зохион байгуулах , мэргэжлийн өндөр түвшинд явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү ерөнхий журмыг наадамд оролцогч талуудад хүргүүлж байна .
- Наадамд оролцогч талууд наадмын хөтөлбөр , цагийн хуваарийг чанд баримтална .
- Наадмын хөтөлбөрт зааснаас өөр төрөл зүйл /номиаци/ нэмж оруулах боломжгүй
- Оролцогч талууд Наадамд оролцогчдын мэдүүлгийг 2010 оны 6 дугаар сарын 20 ны өдрийн дотор Зохион байгуулах хороонд ирүүлсэн байна.
- Наадамд оролцогчдын мэдүүлгийн жагсаалтанд 2010 оны 6 дугаар сарын 21ны өдрөөс өмнө албан ёсоор бүртгүүлсэн хүмүүст мандат олгож , өөрсдийн зардлаар байр , унаагаар үйлчилнэ.
- Наадамд оролцогч талуудын Улаанбаатарт хийсэн уулзалтаар тохирсон , наадамд оролцогчдын хяналтын тоог /квот/ талууд баримталж ажиллана.
- Наадамд оролцогчид буй буудал , байрны дотоод дүрмийг чанд биелүүлнэ.
- Наадамд оролцогчдын аюулгүй байдалыг Комисс-Зохион байгуулагч тал хариуцна.
- Наадамд оролцогчид хотын түүх , соёлын дурсгалтай танилцах , музей , урлагийн тоглолт үзэх бол Зохион байгуулах комисст мэдэгдэж дэмжлэг авна.
- Наадамд оролцогчид наадмын хөтөлбөрөөс гадна үйл ажиллагаанд оролцох , Улаанбаатараас өөр газар руу зорчих бол Зохион байгуулах комисст заавал мэдэгдэнэ.
- Оролцогч талууд наадамд авчрах ачаа , тээш болон түүнийг хадгалах байр сав ,авто машины талаар тодорхой мэдээллийг мэдүүлгийн хамт Зохион байгуулах комисст 2010 оны 6 дугаар сарын 20ны өдрийн өмнө ирүүлнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС







