Буриад СӨУХ сан
“Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан” төрийн бус байгууллага нь төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах нийгэмд үйлчилдэг ашгийн бус төрийн бус байгууллага мөн.
Төрийн бус байгууллагын оноосон нэр: “Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”
Төрийн бус байгууллагын байршлын хаяг: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъян гүний гудамж, Снктпетербург төв, 27 тоот.
“Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан” нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
“Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан” өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
“Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан” /цаашид “сан” гэнэ/-гийн дүрмийг баталсан өдөр нь түүнийг үүсгэн байгуулагдсанд тооцох өдөр /Энэ нь анхны дүрмийг баталсан 1991 оны 12-р сарын 14-ны өдөр/ байна.
Сан нь гадаадад болон орон нутагт салбартай байж болно.
Сангийн ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
Сан нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.







